НОК: Утаа мэдрэгчийг энэ сардаа багтаан суурилуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

НОК: Утаа мэдрэгчийг энэ сардаа багтаан суурилуулна

НОК: Утаа мэдрэгчийг энэ сардаа багтаан суурилуулна

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.11.04/  мэдээлэл өглөө.


ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй “Амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 2-ноос 4-ны өдрүүдийн 06.00 цагийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хүнд хэлбэрээр хордсон нийт 15 өрхөөс 15 дуудлага ирсэн. Нийтдээ 33 хүн дуудлага өгснөөс 23 том хүн, 10 хүн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж өгсөн.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн байхгүй. Угаарын хийн хордлогын дуудлага амралтын өдрүүдээс буурсан. Аравдугаар сарын эхний долоо хоногт гэр хорооллын өрхүүдэд төрийн захиргааны алба хаагчид зөвлөмж хүргэж ажилласан. Нийт 164 мянган айл өрхөд шахмал түлштэй холбоотой зөвлөмж хүргүүлсэн.

БНСУ-руу явуулсан шахмал түлшний дээжийн хариу албан ёсоор гарсан. Утаа мэдрэгчийн судалгааны ажил дууссан. Арваннэгдүгээр сардаа багтаагаад Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Ингэхдээ нэг удаа гэр хорооллын өрхүүдэд утаа мэдрэгчийг суурилуулах ажлыг энэ сардаа багтаан дуусгана. Ер нь судалгааны ажил дууссан” гэлээ.

МХЕГ-ын Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч н.Нарангэрэл “Монгол Улсад геологийн төв лаборатори ашигт малтмал газрын тосны газрын уул уурхай газрын тосны төв лаборатори, гаалийн  төв лаборатори , НМХГ-ын төв лабораторид сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн. Мөн ОХУ, БНХАУ, БНСУ-д шинжлүүлсэн. Техникийн шинжилгээний дүнгээр чийглэг, дэгдэмхий, хүхэр, илчлэг гэсэн үзүүлэлтийг шинжилсэн. Дээрх зургаан лабораторийн шинжилгээний дүнгээр стандартын шаардлагыг хангаж байгаа дүнтэй гарсан” гэв.

ГУРВАН ИРГЭН НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЛИЙН ЦОЧМОГ ХОРДЛОГООР НАС БАРСАН ГЭДЭГ ДҮГНЭЛТ ГАРСАН

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “2019 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрийн 22.42 минутад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 настай эрэгтэй хүн угаартсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн хэргийн газар үзлэг хийхэд хохирогч яндангаа зуухнаасаа салгасан байдалтай өрхөө бүтээсэн байдалтай нас барсан хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэгт эцсийн задлан шинжилгээний хариу гараагүй. Нарийн шинжилгээ хийсний дараа шалтгаан тогтоогдоно.

Аравдугаар сарын 4-ны өдрөөс хойш угаарын хийн хордлогын улмаас нас барсан хүмүүсийн гурван иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гурван иргэн нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэдэг дүгнэлт гарсан. Бусад хохирогчдын дүгнэлт гараагүй байна” гэлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн н.Санчирбаяр “Улаанбаатар хотын өнгөрөгч долоо хоногийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал агаар бохирдуулагч гол бодисууд болох хүхэрлэг хий  CO2 3.5 дахин их, азотын давхар исэл 1.1 дахин бага РМ тоосонцор 1.3 дахин их, РМ2 тоосонцор 1.1 дахин бага хэмжигдсэн байна” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж