УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Төрийн ордонд хуваарь ёсоор өнөөдөр /2019.11.04/ УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл болон ажлын хэсгийн хуралдаантай.

Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай  мөн Элчин сайд нарыг зөвшилцөх асуудлыг тус тус хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг саналаа нэгтгэх учиртай. Мөн АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах гурван саналыг хүлээж авах эсэхийг МАН бүлгийн хурлаасаа шийдвэр гаргаж байж зөвшилцөх ажлын хэсэгт оруулна.

Одоогоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж буй. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулж дараа нь гуравдахь хэлэлцүүлгийг хийнэ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн хувьд мөн цаг үеийн асуудлаар хуралдана. Тус зөвлөлийн хурал дөнгөж сая эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж