Д.Одбаярыг БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол прокурорт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Д.Одбаярыг БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол прокурорт шилжүүлнэ

Д.Одбаярыг БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол прокурорт шилжүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан талаар мэдээлэл гараад байгаа билээ. Тэрбээр Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байсан ба түүнтэй хамт зорчиж явсан 42 настай А гэгч нь мөн өөр нэг үйлчлэгч бүсгүйн мөрөөр тэвэрч, бэлгийн дарамт учруулсан гэж мэдээлж байгаа юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрсэн гэжээ. Ингээд нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдсэн бөгөөд онгоц газардмагч нисэх буудлын цагдаа нар Д.Одбаяр болон А нарыг хоёрдугаар терминалаас баривчлан саатуулжээ. Гэтэл БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны хүмүүс ирж, Цэцийн дарга болон А нарыг дипломат халдашгүй эрхтэй, хуралдаа оролцоод буцаж ирэхэд нь мэдүүлэг өгүүлнэ гэж хэлээд суллуулсан байна. Онгоцны буудлын цагдаа нар тэдний үгэнд итгэн дипломат халдашгүй эрхтэй эсэхийг нь нарийвчлан шалгалгүй суллан явуулжээ. Ингээд Д.Одбаяр Индонез руу, А нь Сингапур руу ниссэн гэнэ.

Харин хожим нь БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас Д.Одбаяр болон түүнтэй хамт явсан хүнийг дипломат эрх эдлэх боломжгүй, учир нь тэд БНСУ-аар дамжин өнгөрсөн, дипломат эрх нь зөвхөн тухайн төлөөлөгчийг илгээсэн болон хүлээн авч буй улсад л хамаарна, тиймээс хэрэгт холбогдсон хүмүүсийг эргэж шалгана гэдгийг мэдэгдсэн.

Гэтэл Д.Одбаярын хувьд өөрийнх арын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, тэр хүнтэй андуурч байна гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас өнөөдөр /2019.11.04/ хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Бэлгийнхүчирхийллийн эсрэг хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
26
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж