АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй | News.MN

АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Дөрвөн улирлын цэцэрлэг” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж, мөрийтэй тоглож байгаад АТГ-д баригдсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэв. Тодруулбал, холбогдох хүмүүсээс асуухад ямар ч тийм баривчилгаа болоогүй гэх мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй” гэлээ.

Хэвлэлийн хуудаснаа гарсан мэдээлэлд АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэжээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-04 64.119.16.188

Барьж чадаигүй л дээ АТГ уул нь гардсан байж шууд барих эрхтэй шүү дээ

Avatar

Зочин 2019-11-04 66.181.161.14

ЭНЭ ОНОСОН ГАРЧИГ УУ ха ха ха

Avatar

MGL 2019-11-04 103.229.178.2

Найзууд хамт суугаад хоорондоо бооцоотой хөзөр тоглож болохгүй юу?

Avatar

Өвөө 2019-11-04 203.91.115.48

Ингээд л хууль хэрэгжүүлэгч нар нь шудрага бус байгаам даа

Avatar

Bold o 2019-11-04 223.62.173.133

Nomtoigunig Monhbat

Avatar

иргэн 2019-11-04 202.179.26.37

Угаасаа ч Баривчлах ч үгүй юм чинь дээ, Ойлгомжтой шүү дээ Хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийн УИХ-ын 2 Гишүүн гээд Нэртэй устайгаа гарчихаад байхад Ичих ч үгүй тийм зүйл болоогүй гээд л Хав дараад нуугаад өнгөрөх жишээны Хөгий нь ч юм дөө

Avatar

АТ ГАЗАРТ 2019-11-04 202.179.25.238

ЯГ Л СОЛОНГОСЧУУД ШИГ АЖИЛЧИХ. БАЙСАН БОЛ БАРИВЧЛААД ЗУРАГТААР ХАРУУЛЧИХ . ДУУДСАН ЦАГТ ИРЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ Л БОЛ ШУУД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЧИХЭЖ БАЙ. ОЙЛГОВ УУ. ХУДЛАА БҮҮ ШИЙРЭГНЭЭД БАЙ

Avatar

Зочин 2019-11-04 202.179.27.232

Орос хятадын монгол дахь агент гишүүнийг нь барьчихсан бол загнуулаал суллаа биз.

Avatar

Зочин 2019-11-04 209.23.134.46

МАН-ынхан ч шуурхай хөдөлж байна шүү…..

Avatar

Иргэн 2019-11-04 64.119.16.188

Үйлдэл дээрээ гардуулсан байна шууд барих эрхтэй шүү дээ халдашгүй хамгааллалт хамаагүй гардуулсан тохиолдолд ингэж хуулийг гууль болгодод хүчнийхэнийг өөрсөдийг нь шоронд хий

Avatar

Зочин 2019-11-04 192.82.78.32

үйлдэл дээр нь шууд баривчлах ёстой. АТГхан өөрстөө мөнгө салгахаар мэдээллийг дарж. Сонгууль дөхөж байгаа МАНын казиночид нэр төрөө бөөцийлж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж