АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

АТГ: УИХ-ын хоёр гишүүнийг баривчлаагүй

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Дөрвөн улирлын цэцэрлэг” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж, мөрийтэй тоглож байгаад АТГ-д баригдсан талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэв. Тодруулбал, холбогдох хүмүүсээс асуухад ямар ч тийм баривчилгаа болоогүй гэх мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ийм гэмт хэрэг бүртгэгдээгүй” гэлээ.

Хэвлэлийн хуудаснаа гарсан мэдээлэлд АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж