Монгол залуусын бизнесийн шийдэл дэлхийд үнэлэгдэх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Монгол залуусын бизнесийн шийдэл дэлхийд үнэлэгдэх боломжтой юу?

Монгол залуусын бизнесийн шийдэл дэлхийд үнэлэгдэх боломжтой юу?

Алдарт Харвард, Дэлхийн Шаркуудад Монгол залуус чадвараа үнэлүүлж, тэдгээрийн анхаарлыг татах тийм ч хол биш бололтой. Үүнийг нотлох нэгэн үйл явдал Улаанбаатар хотноо болсныг сурвалжлан доорх мэдээллийг хүргэхийг зорилоо.

Яаж бизнесийн санаагаа амилуулах вэ? Хэрхэн гарааны бизнесээ цаашид амжилттай бойжуулах вэ? Нэгэнт амжилт олсон бизнесээ гадаад зах зээл рүү хэрхэн тэлэх вэ? Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа хэрэглэгчдийн зан төлөвийг хэрхэн удирдах вэ? гэх мэтчилэн асуудлууд өнөөдөр манай бизнес эрхлэгчид болон залуусын хамгийн ихээр хэлэлцдэг асуудлуудын  нэг болоод байгаа. Тодорхой хариулт, шийдэл хайсаар өдөр бүр шахуу хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулагдах болсон нь залуус зоригтой шийдэл хайж, өөрчлөлт хийхээр зорьж буйн жишээ юм.

Харин эдгээр олон арга хэмжээнүүд дотроос дэлхийн алдарт Харвардын Бизнесийн сургуулийн зөвлөх болон Америкийн Шарк танк нэвтрүүлгийн гарааны бизнесийн зөвлөхүүд энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Монголын бизнес эрхлэгчид, старт-ап, энтрепренерүүдэд зориулан “Growth Hacking” Tedx арга хэмжээнд оролцож байгаа нь ихээхэн сонирхол татсан юм.

Эдгээр нэр хүндтэй эрхмүүд Монгол Улсыг зорин ирэх болсон шалтгаан нь магад бүр сонин байх, тэд монгол залуусын үүсгэн байгуулсан компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд ажлаар ирэх үеэрээ дээрх арга хэмжээнд оролцож байгаа ажээ. Та бүхэн shoppy.mn цахим худалдааны платформоор үйлчлүүлж байсан бол тэднийг илүү сайн мэдэх болов уу. Shoppy.mn-ийг үүсгэн байгуулсан залуус өөрсдийн бүтээсэн цахим худалдааны системийг Азийн болон Европын зах зээлд гаргахаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү компанийн зөвлөхөөр Харвардын Бизнесийн сургуулийн зөвлөх хатагтай Sarah Endline болон Америкийн Шарк танк нэвтрүүлгийн гарааны бизнесийн зөвлөх ноён Brandon Andrews нар мөн Европын технологийн шилдэг экспертүүд ажиллаж байгаа ажээ.

Bravo залуусаа! Энэ боломжоо ашиглаад дэлхийд түүчээлэн гарч Монгол залуусынхаа чадварыг таниулж, хөдөлмөрөө үнэлүүлээрэй гэж хүсч байна. Тэд Монголд биш харин дэлхийд өрсөлдөх гэж байна.

Дэлхий нийтээр технологийн салбарын хөгжил рүү анхаарал хандуулах болсон өнөө үед бид ч энэ салбарыг сонирхон судлахаас өөр аргагүй болж байгааг алдарт Харвардын бизнесийн зөвлөх хатагтай Sarah Endline болон Америкийн алдарт Шарк танк нэвтрүүлгийн гарааны бизнесийн зөвлөх ноён Brandon Andrews, Shoppy.mn-ийн үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр нар зөвлөж байна.

Brandon Andrews: Бизнесийн өсөлтийг хадгалах гол түлхүүр бол хэрэглэгчээ ойлгох, тогтмол идэвхтэй маркетингийн туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь худалдан авагчдыг өөрийн хэрэглэгч болгон өөрчлөхөд чиглэж байдаг бөгөөд энэ бүх арга хэрэгслийг туршихдаа технологийн оновчтой шийдлийг ашиглахгүйгээр зорьсондоо хүрэх боломжгүй болохыг зөвлөн сануулж байна.

Sarah Endline: Бизнесийн байгууллагыг амжилтанд хүргэх гол хүчин зүйлс өсөн дэвших хүсэл тэмүүлэл, сайн сайхныг бий болгох зорилго, түүний төлөөх олныг хамарсан идэвхтэй үйл ажиллагаа юм гэлээ. Тэрээр дэлхийн нэр хүнд бүхий том компаниуд зорилгодоо нийцсэн, олон нийтийг хамруулсан хүчтэй хөдөлгөөн хэрхэн өрнүүлж бизнесийн болон бүтээгдэхүүний нэр хүндээ өсгөсөн тухай олон сонирхолтой жишээг хуваалцсан юм.

Ц.Мэндбаяр: Ойрын ирээдүйд худалдаа үйлчилгээний бизнес эрхлэх арга, хэлбэр тэс ондоо болох болно. Бид өнөөдөр өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид төрөл бүрийн контентийн тусламжтай санал болгож байгаа бол цаашид энэ арга хэлбэр хуучирч, худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчид томоохон хүндрэлтэй нүүр тулах нь гарцаагүй болж байна.  Тэгэхээр тэрхүү өөр арга хэлбэр нь хэрэглэгчийн худалдан авахыг хүсдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг тухайн хэрэглэгчид тохирсон төлбөрийн нөхцлийн хамтаар санал болгох шийдэл юм гэлээ. Яаж? Яаж тэд таны бас миний хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд санал болгох юм бэ? Тэд миний, таны дур, хүсэл, сонирхлыг яаж мэдэх боломжтой юм бэ?

Харин тэдний баг аль хэдийнээ хиймэл оюун ухаан, big data, бусад системүүдийн тусламжтай худалдаа, борлуулалт, маркетингийн шинэ арга хэлбэрийг санал болгохоор ажиллаад эхэлжээ. Технологийн тусламжтай ирээдүйд борлуулалтыг өсгөх, брэндийг хөгжүүлэх гол арга хэрэгсэл PERSONALIZATION буюу хувь хүн бүрт чиглэсэн үйлчилгээ байх болно гэлээ.

Үнэхээр дэлхий нийтээр технологи, инновацийн салбарт маш ихээр хөрөнгө оруулалт хийж байгаа өнөө үед бид ч бас энэхүү чиг хандлагыг даган өөрчлөгдөх нь зайлшгүй болж байгаа талаар гүн гүнзгий бодолд автуулж чадлаа.

Энэхүү үйл ажиллагааг сурвалжлан судлах үеэр бид Монгол залуусынхаа хийж байгаа бүхнийг сонирхож бас дэмжих цаг ирснийг сануулсан юм. Тэд өөрөөр сэтгэж, өөр хэлээр ярьж, өөрөөр ертөнцийг харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж