Оюутнууд хотын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Оюутнууд хотын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ

Оюутнууд хотын бүтээн байгуулалттай танилцах аялал хийлээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн  баярын хүрээнд "Хотын соёлд манлайлцгаая" оюутны хөгжлийн хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд I LOVE UB хотын бүтээн байгуулалттай танилцах автобустай өртөөчилсөн аялал 11 дүгээр сарын 03-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус аялалаар оюутнуудад Нийслэл хотод хийгдэж буй бүтээн байгуулалтуудыг танилцуулсан бөгөөд хөтөлбөрийн оролцогчид ямар томоохон бүтээн байгуулалт бий болсон талаар нүдээр үзэж, сэтгэл дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.  Аялалын хүрээнд:

Нэгдүгээр өртөө – Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах, гэр хороолол дундах хогийн цэгийн хүн бүрийн зорин очих үзэмжит цэцэрлэг хүрээлэн болох Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнтэй танилцжээ. Хөтөлбөрийн оролцогчид Ногоон нуурыг санаачлан бүтээсэн С.Өлзийтогтохтой  уулзаж, тус байгууламжийн бий болсон түүхэн замнал, цаашдын зорилгыг ихэд сонирхон, сонирхолтой яриа өрнүүлэв.

Хоёрдугаар өртөө – Чингэлтэй зүрх уулын өвөрт байрлах Спорт цогцолбор

2019 оны есдүгээр сард нээлтээ хийсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108×72метр агаад олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2.000 хүний суудалтай дээрх спорт цогцолборт очиж танилцсан бөгөөд оюутан залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сайхан газар байгаад нийт оюутнууд талархаж хүлээж авсан.

Гуравдугаар өртөө – Налайх Чойрын авто зам

Улаанбаатар – Налайх чиглэлийн авто зам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто зам бөгөөд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хамрагддаг. Тус авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбох гол гарц авто зам бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлж, мөн оны 11 дүгээр сард багтаан дөрвөн эгнээ авто замын зорчих хэсгийг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай “Ашид Мөнхийн Зам” ХХК-ийн захирал Н.Мөнхбаясгалан хөтөлбөрт оролцогчдод танилцууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ULAANBAATAR.MN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж