Хотын захирагч танд баярлалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Хотын захирагч танд баярлалаа

Нийслэлийн хотын удирдлагууд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хүүхэд хамгааллын явуулын автобус” үйлчилгээг нэвтрүүлсэн, зам тээврийн осол аваар, түгжрэлийг бууруулахыг зорин гэрлэн дохио, шинэ уулзваруудыг хийсэн зэрэг ард иргэдэд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэж, үр дүнтэй, шуурхай арга хэмжээг авч байгаа нь иргэд бидэнд сайшаалтай байна.

Маршал таун хотхон нь 2030 он хүртэл үргэлжлэх нийт 5000 айлын хотхон бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй өрх айл оршин суугчид амьдардаг, сургууль цэцэрлэгийн цогцолбор, үйлчилгээний байгууллагуудтай иж бүрэн цогцолбор хотхон бөгөөд үе үеийн хотын төлөвлөлтийн дарга нар болон холбогдох байгууллагуудаар хотхоны ерөнхий төлөвлөгөөг тухай бүрд шинэчлэн батлуулж байсан.

БАТЛАГДСАН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ

2017 онд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгосон зөвшөөрлийн дагуу Маршал таун хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны хойд хэсгийн орц гарцыг гаргах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажилд удаа дараа саад хүндрэл учруулж, 2017 оноос хойш одоог хүртэл Маршал таун хотхоны 5000 гаруй оршин суугчдын эрх байнга зөрчигдөж байсан билээ.

4000 ГАРУЙ ОРШИН СУУГЧДЫН ГАРЫН ҮСГИЙГ ХАВСАРГАСАН

Холбогдох бүх шатны байгууллагуудад хүргүүлж байсан эрх нь зөрчигдсөн нийт 4000 орчим оршин суугчдын гарын үсэг бүхий албан хүсэлтүүдийг хүлээн авч бодит байдалтай танилцан, оршин суугчидтай Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра зэрэг холбогдох албан тушаалтан, удирдлагууд биечлэн ирж уулзсаны үр дүнд Маршал таун хотхоны оршин суугчдад тулгамдаад буй орц, гарцны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

 

ОРЦ, ГАРЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР
ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЖ БАЙНА

ОРЦ, ГАРЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХЭЭР
ОРШИН СУУГЧИДТАЙ УУЛЗАЖ БАЙНА

МУ-ын иргэдийнхээ төлөө, тэдний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлуудыг цаг тухай бүрд шуурхай шийдвэрлэж, батлагдсан төлөвлөгөөний дагуу орц гарц гаргах талаар ажлын хэсэг томилон ажиллуулж буй Улаанбаатар хотын захирагч С.Амарсанаа танаа болон Нийслэлийн захирагчийн ажлын алба, холбогдох удирдлагууд та бүхэндээ иргэд бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж, асуудлыг шийдвэрлэж өгсөнд тань нийт оршин суугчдын зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсэж байна.

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ
5000-Н ОРШИН СУУГЧДААС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж