“Илтгэх ур чадварын тэмцээн”-д ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ | News.MN

“Илтгэх ур чадварын тэмцээн”-д ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

“Илтгэх ур чадварын тэмцээн”-д ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас нийт бие бүрэлдэхүүний дунд  “Илтгэх ур чадварын тэмцээн”-ийг  хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Нэгдүгээр шатанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүний хэрэгжилт, Онцгой байдлын газрын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, албаны бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд авах арга хэмжээ сэдвийн хүрээнд зохион байгуулж, 8 алба хаагчийг шалгаруулсан юм.

Харин хоёрдугаар шатанд шалгарсан 8 алба хаагчийн илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Тэмцээний дүнгээр гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Я.Энхбаяр, дэд байрт Цацраг химийн хордлогоос хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Дөлгөөн, тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж