Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна | News.MN

Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Автобус хүлээн зогсох иргэн, түгжрэл дунд яваа жолооч гээд автобусны буудлын дэргэд яваа хүн бүр автобусны буудлын самбарыг ажиглан зогсдог. Зарим автобусны буудлууд дээр “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” гэсэн бичигтэй самбар байрлуулсныг ажигласан бол энэ нь ХААН Банк, “Ид шидийн орон-2” төсөл хамтран сайн үйлсийн аян эхлүүлснийг илтгэж буй юм. Нийслэлийн автобусны 18 буудал, 10 мэдээллийн самбарт энэ төрлийн QR код бүхий самбар, постерууд байршуулаад байгаа юм. Сайн үйлсийн аянд нэгдсэнээр хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд дулаан хувцастай болж, инээмсэглэх боломжтой болох юм. Сайн үйлсийн аянд нэгдэн маргаашийн гэрлийг хамтдаа асааж буй иргэн хэр олон байгааг сонирхон Монгол Улсын консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн урд байрлах автобусны буудлыг зорилоо. Учир нь зөвхөн энэ буудалд QR код бүхий самбар, постеруудаас гадна дааран зогсож буй бяцхан охинд малгай, нөмрөг зэргийг өмсүүлэн дулаан хувцаслах боломж олгосон интерактив дэлгэц, мөн пос машин байрлуулсан юм. Тус пос машинд аль ч банкны  картыг уншуулаад хандив өгөх боломжтой. Пос машинд карт уншуулсан тохиолдолд 500 төгрөг данснаас хасагдаж, “Ид шидийн орон-2” төслийн үйл ажиллагаанд зориулагдах юм.

СОШИАЛД ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ МАШ САЙН ТҮГСЭН

Тус самбар, пос машины хажуугаар зөрөх иргэдийн төлөөлөл Г.Хулангаас уг сайн үйлсийн талаар асуухад “ХААН Банк, “Ид шидийн орон” төслийн хамтарсан сайн үйлсийн талаар ойлголттой байгаа. Сошиал орчинд энэ талаарх мэдээлэл ч маш сайн түгсэн. Миний хувьд, бас маш олон хүн “Ид шидийн орон” төслийг дэмждэг. Бяцхан хүүхдүүдийн инээмсэглэлийн төлөө томчууд бид л тэмцэх хэрэгтэй болохоор иргэдийг уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Миний хувьд яг одоо маш их яарч явна. Удахгүй бяцхан хүүхдүүдийн төлөө мөнгө хандивлана” гэсэн юм.

Мөн “Сошиалаас сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг авсан, аян эхэлсэн даруйд мөнгө хандивласан”, “Ид шидийн орон” төслийг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Тэдний үйл ажиллагааг дэмжин сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэх хүмүүстэй ч таарсан юм.

“Ид шидийн орон” төсөл нь нийгэмд бодитоор нөлөөлж, хийж, бүтээж буй ажил нь бусдад ил харагддаг. Тус төслийг ХААН Банкны 4500 ажилтан дэмжиж, таныг ч бас хандив өргөхийг уриалан хандив өргөхийг илүү амар болгож, улам олон хүнийг нэгтгэхийн тулд  “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” сайн үйлсийг аяныг эхлүүлээд байгаа нь энэ юм.

Монгол Улсад өнгөрсөн онд 1069 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 29100 хүүхэд сургуулиас завсардаж, 560 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтэн, 238 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх аймшигтай тоо гарсан байдаг.

Энэ дэлхийд аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлэх гэж мэндэлсэн бяцхан үрсийн зарим нь харанхуй гэрт хүйтэн шалан дээр, хоосон ходоодтой, хүчирхийлэл, архидалт дунд нулимсаа арчин хэний ч төсөөлөлд багтахгүй тарчлал дунд амьдарч байна.

Эдгээр хүүхдүүдийн хэсэгхэнийг нь ч болтугай тэр зовлонгоос салахад тусалж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах боломж олгохыг зорьсон "Ид шидийн орон"  хүүхэд хамгаалах хөгжлийн төвийн хоёр дахь төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрөөд байгаа юм. Тус төсөлд таны ч оролцоо чухал.

“ХААН Банк”, “Ид шидийн орон-2” төсөл хамтран JCDecaux автобусны буудлууд дээр сайн үйлсийн аяныг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч маргаашийг өөрчилж чадна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвөөгөөс! 2019-11-04 202.9.45.173

Миний хүүхдүүдээ! УБ хотын автобусны буудал болон гудамжинд суух сандал олдохгүй үнэхээр их хэцүү юмаа! Хүүхдүүд мнь хөгширхөөрөө л ойлгох байхдаа! Хотын дарга нарч ямар тоох биш! Сүүлийн үёл Сайн санаатай сайхан сэтгэлтэй залуучууд Буяны үйлс их хийдэг болжээ. Ялангуяа Баянзүрх дүүрэг бол сандалч ёстой но шүүдээ! 3ш мод хадаад будаад тавьчих буянтай хүний үр байдагч болоосой! Хүүхдүүлээ?

Avatar

Handiviig hyanah heregtei 2019-11-04 122.201.21.32

Handivuudiin zartsuulaltiig hyanadag gazar baih heregtei, esvel ter ATG ni hyanadag yumuu. Umnu ni Dulguunchuud geed 1.5 terbum tsugluulaad yund zartsuulsan ni medegdehgui or tas alga bolson, ter etseg eh ni huugiinhee amiar 1 saihan bayajij avsiim biz dee. Tiimerhuu yumnuudiin urshgaar minii ergen toirnii humuus lav handiv uguhuu bolison gesen humuus l bn

Avatar

Ter ch unenii ortoi shuu 2019-11-04 66.181.190.103

Neeree Dulguunchuud tegj hashraasan tal baigaa shuu.

Avatar

Зочин 2019-11-04 202.131.227.178

ингэж худлаа хэдхэн цаасанд эргэлдэж байхаар хувьсгал хийе. төрөө эрүүлжүүлэе. шинэ засаглал тогтооё

Avatar

зочин 2019-11-04 66.181.189.141

Автобусны буудлууд нил нус цэрээр дүүрсэн газар байх юм.
Үнэндээ хөл тавих газар олдохгүй битүү нус цэр…

Avatar

Зочин 2019-11-04 103.14.38.136

Энэ гоё буудлыг ТҮЦ "гоё" -соор байхуу ? Хотын даргаа. Та нэг үзээч. Офицерын буудлыг та олж харахгүй байхаа

Avatar

Зочин 2019-11-04 112.72.12.11

офицерын буудал хэрээс хэтэрлээ шүү дээ. 10 гаруй ТҮЦ дээр нь сургуультай ойрхон байрлаж байна. ТҮЦ нэг эргэн нэг хараачээс

Avatar

мх 2019-11-04 103.206.194.6

Нийгмийг үнэнч, иргэдийн эрх тэгш байх, үндсэн хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө хийж байгаа сайн үйлсэд тань бүгдэд гүн, хүнд талрхалаа илэрхийлье. УИХ-ын гишүүний хэрэг хийхэд тооцддоггүй ийм тэгш бус асуудлыг таслан үндсээр нь хуу татаж байж дараагийн зүгширэх асуудал аятайхан явагдана.

Avatar

зочин 2019-11-04 64.119.17.221

монголын хэдэн гуйлагчингууд томчууд нь гаднаас иргэд нь нэгнээсээ мөнгө гуйсаар л дарамттайн бэ өөрийнхөө амьдралыг яая гэж бхад бас мөнгө өгөх албтай юм шиг гуйгаад өгч авалцаад бүүр сурчлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж