Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Автобусны буудлууд дээр сайн үйлсийн аян үргэлжилж байна

Автобус хүлээн зогсох иргэн, түгжрэл дунд яваа жолооч гээд автобусны буудлын дэргэд яваа хүн бүр автобусны буудлын самбарыг ажиглан зогсдог. Зарим автобусны буудлууд дээр “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” гэсэн бичигтэй самбар байрлуулсныг ажигласан бол энэ нь ХААН Банк, “Ид шидийн орон-2” төсөл хамтран сайн үйлсийн аян эхлүүлснийг илтгэж буй юм. Нийслэлийн автобусны 18 буудал, 10 мэдээллийн самбарт энэ төрлийн QR код бүхий самбар, постерууд байршуулаад байгаа юм. Сайн үйлсийн аянд нэгдсэнээр хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд дулаан хувцастай болж, инээмсэглэх боломжтой болох юм. Сайн үйлсийн аянд нэгдэн маргаашийн гэрлийг хамтдаа асааж буй иргэн хэр олон байгааг сонирхон Монгол Улсын консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн урд байрлах автобусны буудлыг зорилоо. Учир нь зөвхөн энэ буудалд QR код бүхий самбар, постеруудаас гадна дааран зогсож буй бяцхан охинд малгай, нөмрөг зэргийг өмсүүлэн дулаан хувцаслах боломж олгосон интерактив дэлгэц, мөн пос машин байрлуулсан юм. Тус пос машинд аль ч банкны  картыг уншуулаад хандив өгөх боломжтой. Пос машинд карт уншуулсан тохиолдолд 500 төгрөг данснаас хасагдаж, “Ид шидийн орон-2” төслийн үйл ажиллагаанд зориулагдах юм.

СОШИАЛД ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ МАШ САЙН ТҮГСЭН

Тус самбар, пос машины хажуугаар зөрөх иргэдийн төлөөлөл Г.Хулангаас уг сайн үйлсийн талаар асуухад “ХААН Банк, “Ид шидийн орон” төслийн хамтарсан сайн үйлсийн талаар ойлголттой байгаа. Сошиал орчинд энэ талаарх мэдээлэл ч маш сайн түгсэн. Миний хувьд, бас маш олон хүн “Ид шидийн орон” төслийг дэмждэг. Бяцхан хүүхдүүдийн инээмсэглэлийн төлөө томчууд бид л тэмцэх хэрэгтэй болохоор иргэдийг уг үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Миний хувьд яг одоо маш их яарч явна. Удахгүй бяцхан хүүхдүүдийн төлөө мөнгө хандивлана” гэсэн юм.

Мөн “Сошиалаас сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг авсан, аян эхэлсэн даруйд мөнгө хандивласан”, “Ид шидийн орон” төслийг мэдэхгүй хүн Монголд үгүй биз. Тэдний үйл ажиллагааг дэмжин сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэх хүмүүстэй ч таарсан юм.

“Ид шидийн орон” төсөл нь нийгэмд бодитоор нөлөөлж, хийж, бүтээж буй ажил нь бусдад ил харагддаг. Тус төслийг ХААН Банкны 4500 ажилтан дэмжиж, таныг ч бас хандив өргөхийг уриалан хандив өргөхийг илүү амар болгож, улам олон хүнийг нэгтгэхийн тулд  “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” сайн үйлсийг аяныг эхлүүлээд байгаа нь энэ юм.

Монгол Улсад өнгөрсөн онд 1069 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, 29100 хүүхэд сургуулиас завсардаж, 560 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж гэмтэн, 238 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх аймшигтай тоо гарсан байдаг.

Энэ дэлхийд аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлэх гэж мэндэлсэн бяцхан үрсийн зарим нь харанхуй гэрт хүйтэн шалан дээр, хоосон ходоодтой, хүчирхийлэл, архидалт дунд нулимсаа арчин хэний ч төсөөлөлд багтахгүй тарчлал дунд амьдарч байна.

Эдгээр хүүхдүүдийн хэсэгхэнийг нь ч болтугай тэр зовлонгоос салахад тусалж, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах боломж олгохыг зорьсон "Ид шидийн орон"  хүүхэд хамгаалах хөгжлийн төвийн хоёр дахь төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг өнгөрөөд байгаа юм. Тус төсөлд таны ч оролцоо чухал.

“ХААН Банк”, “Ид шидийн орон-2” төсөл хамтран JCDecaux автобусны буудлууд дээр сайн үйлсийн аяныг хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй ч маргаашийг өөрчилж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж