Т.Ариунаагийн багийн нууцыг задалъя | News.MN

Т.Ариунаагийн багийн нууцыг задалъя

Т.Ариунаагийн багийн нууцыг задалъя

Т.Ариунаагийн багийн нууцыг задалъя

Үргэлж тэсрэлт хийж, гайхшруулж байдаг дуучин Т.Ариунаагийн тоглолтын сургаар үзэгчдийн дунд тэр ямар сюрприз дэлгэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. Арга ч үгүй юм зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэр он цагт “Эрос” хэмээх тодотголыг авч чөлөөтэй, зоримог шийдлүүдийг нэвтрүүлж, “Гайхамшигт үдэш” тоглолтоороо агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлсэн гэх мэтчилэн түүний тоглолт болгон сюрприз байдаг. Харин энэ удаа сюрприз үзүүлэх нууц хэвээр. Гэхдээ зөвхөн тоглолтын арга хэмжээнд 500 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр нүсэр бөгөөд гайхалтай тоглолт болох нь тодорхой.

Нууцыг задлахад Т.Ариунаагийн тоглолтын тайзыг бэлтгэх багийнхан Буянт-Ухаа цогцолборт ажиллаж эхэлсэн бөгөөд инженерүүдийн маш том баг ажиллаж байгаа гэнэ. Учир нь тэд тайз, дэлгэц, гэрэл хөгжмийг инженерингийн шинэ шийдэл, тооцоолол дээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл тайз, гэрэл, хөгжмийн найруулга бүхэлдээ тооцоон дээр тулгуурласан программ бүхийн инновацийн бүтээл байна гэнэ шүү. Гэхдээ бүгд Монгол инженерийн бүтээл байх аж. Буянт-Ухаа цогцолбор концертын зориулалтгүй учраас тоглолт хийхэд маш тохиромжгүй, хөгжмийн сонсогдолтонд маш их анхаарах ёстой гэдэг. Тэгвэл Т.Ариунаагийн багийнхан хөгжмийн найруулгаа цоо шинэ технологиор хийж байгаа юм байна. Хөгжмийн найруулгийн багийнхэн ч супер. Хөгжмийн найруулагчаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А. Болорхүү, хөгжмийн найруулгын тохироог Оки, Тэмүүжин, Наки нар ажиллана. За цаашаагаа нарийн “хөдөлмөрийн хуваарь”-тэй хүмүүс амсхийх завгүй ажиллаж байгаа, тухайлбал

  • Ерөнхий продюссор Г.Буяндорж
  • Ерөнхий зөвлөх Д.Ганболд /”G Entertainment”-ийн захирал/
  • Ерөнхий найруулагч Б.Анар/ “Скин энтертаймент” -ийн захирал-саяхан “Харанга” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан/
  • Зөвлөх найруулагч Н.Наранбаатар /УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт /
  • Ерөнхий менежер Б.Лхагвасүрэн /”Сүнс” хамтлаг,  “Max Music Entertainment”/
  • Dj-OG
  • Тайзны менежер Баажий /“Скин энтертаймент” /

Үүн дээр Монгол Улсын филорманийн оркестр, “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгын үлээвэр найрал хөгжим  дээр амьд хөгжмийн хамтлаг гэхээр энд ямархуу хэмжээний тоглолт болох нь тодорхой ойлгогдоно. Т.Ариунаагийн тоглолтын гитарчнаар Адка, Билгээ, бөмбөрчнөөр Баагий, даралтад хөгжимчнаар Болорхүү ажиллана.

Мэдээж дуучин Т.Ариунааг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө бүжиглээд дуулдаг цорын ганц эмэгтэй дуучин ч байж магадгүй. Цоглог дуучин бүсгүйн хамтрагчаар Boomerang, Moon dance, Mongolian Entertainment, Nomadic бүжгийн хамтлагууд оролцоно. Яагаад гэвэл тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүрт тусдаа бүжгийн хамтлаг оролцож, бүжгийг тус тусдаа бүжиг дэглээч нар дэглэнэ.

Угийн ганган цоглог Ариунаагийн хувцас, make-up, үсний донж хэзээд супер байдаг. Хувцасны сонголт ч гэсэн хэзээд мода-ыг эвдэж, дагуулж байдаг юм хойно, хэн түүний энэ хамгийн чамин нандин ажлуудыг удирдаж байгаа бол гэж сонирхол татаж байгаа ч одоогоор түр нууцлая. Стилистээр нь Bunny ажиллаж байгаа гэхээр л гайхалтай чамин шийдэл, алмайрам Ариунааг олж харна гэдэгт эргэлзэх хэрэггүй байх аа.

А.ТУЯА  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-04 83.23.240.89

Hogshin yamaa mongonii shunaltai

Avatar

Зочин 2019-11-04 132.194.13.95

! !

Avatar

Зочин 2019-11-04 202.126.89.114

Ийм бүрэлдэхүүнээр шинэ дуучдыг дэмжээд гарга л даа. Хуучин хэдээс уйджийншдээ. Бага байхад талбай дээр Ариунаагийн бодитоор дуулж байгааг сонссоноос хойш ер нь дургүй болсон. Дуулж чаддаггүй эфирийн л дуучин байналээ.

Avatar

зочин 2019-11-04 202.179.24.153

муухай бялдууч долир авгай,дарга сэтэртэн бүхэнд урилгаа үнэгүй тараагаад,өнөө муу дэлдэн луйварчин авгай нь манай УБМГ-ийн даргад урилгаа өөрийн гараар өгөх гэсийн гэчихсэн ширэн нүүрлээд зогсож байгаам даа,урилгаар эхний тоглолтоороо дүүргэчихээд нээх худлаа ард түмний хүсэлт нэрээр 2 дох өдрөө ардын хүүхдүүдийн мөнгөөр шархаа нөхөөд хоолоо олчихдог муу зальтай гар,нээх хүүхдийн элч гэж үхэр мэлгэр Энхболд,Намбарваанийн охинг тэвэрч үнсээд л болоо биз дээ

Avatar

зочин 2019-11-04 64.119.24.14

оки, наки, адка энэ одоо юу вэ? монгол хүний нэр үү амьтан адгуусын нэр үү?

Avatar

irgen 2019-11-04 66.181.164.171

Amjilt husie Mundag shuu

Avatar

Зочин 2019-11-04 103.212.119.76

Сүр бадруулахгүйгээр зүгээр л тогло л доо. Үзэх нь үзнэ. Үзэхгүй нь үзэхгүй. Заримдаа чихэр ихэдхээрээ муухай шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж