БНХАУ-ын Шэньжэнь хотноо бүтэн долоо хоногийн турш эмэгтэй теннисчдийн WTA Finals буюу оны шилдэг найман теннисчдийн дундах өрсөлдөөн болж өндөрлөлөө. Тэмцээнд энэ оны турш хамгийн өндөр амжилт үзүүлж, өндөр оноотой найман теннисчин өрсөлддөг.
Энэ удаагийн тэмцээний шигшээд өнгөрсөн оны WTA Finals тэмцээний аварга Украины Е.Свитолина болон Австралийн 23 настай Э.Берти нар шалгарсан. Шигшээ тоглолт хоёр сет үргэлжилж, Австралийн Э.Берти 6:4, 6:3 харьцаагаар өрсөлдөгчөө ялж, тэмцээний аварга болсон байна. Австрали улсаас хамгийн сүүлд 1976 онд И.Гулагонг-Коули эмэгтэй шилдгүүдийн өрсөлдөөнд ялалт байгуулж байсан юм. Түүнээс хойш 43 жилийн дараа шилдгийн шилдэг тэмцээний ялагч болж байна.
Ийнхүү Шэньжэнь хотноо эмэгтэй теннисчдийн WTA-н шилдгүүдийн өрсөлдөөн өндөрлөснөөр 2019 оны улирал өндөрлөж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ