Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монгол Улсын 16 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монгол Улсын 16 тамирчин өрсөлдөнө

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монгол Улсын 16 тамирчин өрсөлдөнө

Бодибилдинг фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 8-10 ны өдрүүдэд БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдана. Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсын Бодибилдинг фитнессийн холбооны 16 тамирчин өрсөлдөхөөр өнөөдөр /2019.11.04/ эх орноосоо мордож байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд

  • Бодибилдингийн 21 нас хүртэл залуучууд ангилалд тамирчин Б.Хэрлэн
  • Бодибилдинг 55 кг болон мастер 40-49 насны ангилалд тамирчин Ч.Мянганбилэг
  • Бодибилдинг 60 кг ангилалд тамирчин Э.Энхманлай
  • Бодибилдинг 80 кг болон мастер 50-59 насны ангилалд тамирчин С.Дуламрагчаа
  • Эрэгтэй атлетик -182 см ангилалд тамирчин Б.Хүсэлтүвшин
  • Эрэгтэй спорт модель -170 см ангилалд тамирчин Б.Лхагвадорж
  • Эрэгтэй спорт модель -170 см ангилалд тамирчин С.Нарангэрэл
  • Эрэгтэй спорт модель +180 см болон фитнесс ангилалд тамирчин Ж.Баянмөнх
  • Эмэгтэй атлетик -165 см болон 30-39 насны ангилалд тамирчин Г.Гансаруул
  • Эмэгтэй атлетик -165 см болон 40-с дээш насны ангилалд тамирчин Х.Далайжаргал
  • Эмэгтэй атлетик +165 см болон 40-с дээш насны ангилалд тамирчин З.Ариунаа
  • Эмэгтэй модель -155 см болон фитнесс ангилалд тамирчин Д.Энхбилэг
  • Эмэгтэй модель 40-с дээш насны ангилалд тамирчин З.Оюун-Ундрах
  • Эмэгтэй спорт модель -165 см болон 30-с дээш насны ангилалд тамирчин Б.Адъяахүү
  • Эмэгтэй спорт модель -165 см болон 30-с дээш насны ангилалд тамирчин Б.Солонго
  • Эмэгтэй спорт модель +165 см ангилалд тамирчин Н.Ануужин нар тус тус өрсөлдөнө.

Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Бодибилдинг фитнессийн баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж