Москва орчимд шөнийн галт тэрэг үйлчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Москва орчимд шөнийн галт тэрэг үйлчилж эхэллээ

Москва орчимд шөнийн галт тэрэг үйлчилж эхэллээ

Оросын төмөр замын РЖД холдинг Москва орчмын хотуудаар тойрох шөнийн цувааг үйлчилгээнд гаргалаа. Анхны цуваа өнгөрсөн Баасан гаригт /2019.11.01/ үйлчилгээнд гарсан байна.

Цуваа Москва хотын Киевийн вокзалаас хөдөлж, Балабаново, Обнинское, Малоярославец, Калуга, Алексин, Тула, Узловая, Бобрик-Донской, Новомосковск-1, Венев, Ожерелье, Кашира гэсэн маршрутаар тойрч, Павелецкийн вокзалд ирэх юм. Энэ маршрут нь Москва, Калужский, Тульский гэсэн мужийг дайран тойрох бөгөөд эдгээр мужийн иргэдэд Домодедово онгоцны буудал хүрэхэд дөхөм болж байгааг РЖД онцолсон байна.

Цуваа нь плацкарт, суудлын, купе гэсэн ангиллуудтай. Тойргийн маршрут 13.15 цаг үргэлжилнэ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж