Орос, Беларусь хамтран ДНК-гийн банк байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Орос, Беларусь хамтран ДНК-гийн банк байгуулна

Орос, Беларусь хамтран ДНК-гийн банк байгуулна

ОХУ, Беларусь хамтран "ДНК-идентификация" төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо хэмээн ОХУ-Беларусийн холбооны нарийн бичгийн дарга Григорий Рапота сэтгүүлчдэд мэдээллээ.

Хоёр улсын хооронд өнөөдрийн байдлаар нийт 11 хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Тухайлбал, эрүүлийг хамгаалах, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааны төслүүд байгаагийн нэг нь ДНК-гийн төсөл ажээ.

Энэ төслийн хүрээнд ОХУ болон Беларусийн иргэдийн генетикийн мэдээллийн бааз буюу ДНК-гийн банк байгуулах юм. Энэ баазын мэдээллийг үндэсний болоод газар зүйн онцлог нь эмийн үйлчлэлд нөлөөтэй эсэхийг судлахад ашиглана хэмээн Рапота хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж