Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам нээлтээ хийнэ | News.MN

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам нээлтээ хийнэ

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто зам нээлтээ хийнэ

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам өнөөдөр /2019.11.04/ нээлтээ хийнэ. Тус зам:

  • Бетонон тусгаарлах зурвастай
  • Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
  • Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
  • Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
  • Буцаж эргэх 5 хэсэгтэй
  • Явган хүний 5 гарцтай
  • Гэрэлтүүлэгтэй байх ажээ.

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна.

Гачуурт, Улиастай, Ургах Наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн зорчино. 5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдах ажээ.

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-04 202.131.225.91

Хийж байгаагаа муулдаг улс байхымаа

Avatar

Зочин 2019-11-04 202.126.89.114

Яг үнэнийг хэлэхэд Дархан, Налайхын замыг 80-тай болгохгүй бол чигээрээ зам дээр 60-тай явахаар нойр хүрээд жинхэнэ унтаа байдал үүсээд аваар хийчих гээд байдаг шдээ.

Avatar

ВАГОНООР ЯВ Л ДАА 2019-11-04 202.21.100.210

АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ДЭНЧИН ТАВИН БАЙЖ МАШИН НЭРТЭЙ МОЛОКОНЫ ЛААЗ БАРЬЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА? НҮДЭЭ НЭЭ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ

Avatar

Зочин 2019-11-04 209.23.134.46

Ямар хурдны зам биш дээ,2-хон уулзвартай байхдаа яахав дээ,замын 2 талаар байгаа айлууд яах болж байна?

Avatar

ЗОЧИН 2019-11-04 124.158.95.14

ЗАМ НЬ ТЭГЭЭД БРОЖУРГҮЙ ИЙМ ЗАДГАЙ ЮМ УУ??? ТЭГВЭЛ САР ХҮРЭХГҮЙ ЗАХААСАА ЭВДЭРЧ БУТАРААД ДУУСАХ ЮМ БАЙНА Л ДАА. БҮХ ЮМЫГ 100% ЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХИЙЖ БАЙ Л ДАА, ИЙМ ХААЛТ ХАШЛАГГҮЙ ЗАДГАЙ ЗАМ БАЙЖ БОЛОХ УУ?

Avatar

Зочин 2019-11-04 202.179.27.232

Хойтон гүйцээхийн

Avatar

СОНГУУЛИА БОДООД ... 2019-11-04 202.21.100.210

СОНГУУЛЬД ЯЛВАЛ ГЭЖ ҮҮ??? НОХОЙТОЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА

Avatar

Зочин 2019-11-04 202.179.27.232

ХҮРЭЛСҮХ АМАРСАЙХАН ХОЁР ӨӨРСДӨӨ 60-ТАЙ ЯВБАЛ БИД Ч ГЭСЭН ТЭГЖ БАГА ХУРДТАЙ ЯВЪЯ.

Avatar

Дураараа биш дүрмээрээ яваарай, бр ч гэсэн амьд явмаар байна 2019-11-04 202.21.100.210

Тэр 2 үхвэл үхэж л байна биз, дагаж навсганаж байж пянг нь даах уу? Тэгээд ч энэ 2 чинь чи бид 2 шиг молоконы лааз унаж яваа биш дээ

Avatar

Зочин 2019-11-04 202.179.27.232

80 БАЙХАД БОЛНО. ХУУЧИН ТОВЧОО ХЭДХЭН СУУРИН БИЙ. ТЭР БОЛГОН ДЭЭР ДӨХҮҮЛЭЭД 60-ААС ДООШ ХОРИГЛОХ ТЭМДЭГ ЗҮҮГЭЭД ӨНГӨРӨӨД ДООД ХЯЗГААРЫН ТӨГСГӨЛ ГЭЭД ЗҮҮЧИХЭД ХЭЦҮҮ БИШ БАЙМААР.

Avatar

Зочин 2019-11-04 202.126.89.112

Hurdyg 100 bolgoochee

Avatar

Зочин 2019-11-04 202.179.27.232

НААД 60-АА НЭМЭЭЧЭЭ. 60 ДОТОР ЯВАХЫН БОЛ ЮУН СҮРТЭЙ БЕТОН ТУСГААРЛАГЧ ХИЙДИЙН МӨНГӨНИЙ ГАРЗ БОЛЖ. 5ХАН БУЦАХ ЭРГЭЛТТЭЙ. ГАЗАР БОЛГОНД ХИЙ. 60 ТАЙ ЯВАХЫН БОЛ НЭГ ИХ СҮРТЭЙ ГЭРЭЛТҮҮЛЭГ ЭНЭ ТЭРЭЭР Ч ЯАДЫН.

Avatar

ЖОЛООЧИЙН БИШ ДАРГЫН НҮДЭЭР ХАРААЧ ЭЭ 2019-11-04 202.21.100.210

ӨНӨӨДӨР ДАВХИХААС ЧИНЬ ИЛҮҮТЭЙ МАРГААШ ЧИНИЙ ХАРААЛЫН ҮГИЙГ ЧИНЬ ХЭМНЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ЗАМЫН ХАЖУУГИЙН ГАЗРУУД НЬ БҮГД ЗАРАГДЧИХСАН, ЭЗЭНГҮЙ МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА Ч УДАХГҮЙ НАЛАЙХ УБ 2 НИЙЛЧИХСЭН БАЙНА ГЭЛГИЙГ ДАРГА НАР МЭДЭХГҮЙ БОЛ ӨӨР МЭДЭХЭВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж