Эмнэлэг тохижуулах “хоббитой” дарга

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

Эмнэлэг тохижуулах “хоббитой” дарга

Эмнэлэг тохижуулах “хоббитой” дарга

Улсын эмнэлэг гэхээр л урт дараалал үүссэн, хөл толгойн мэдэгдэхгүй байдаг цаг ард хоцорчээ. Үүний нэг жишээ гэвэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Үүдээр ороход л иргэдийг угтан авч, нэг цэгийн үйлчилгээгээр шинжилгээ, үзлэг, оношлогоогоо хийлгэх боломжийг олгоод байна.

Өнгөрөгч долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, нэг давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоол иж бүрэн засварыг хийж шинэчилсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд буй.

Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэнээс 300 гаруй сая төгрөгийн ажлыг улсын төсвөөр хийж, үлдсэн санхүүжилтийг нь хувийн аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн гэх. Тус эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд эмнэлгийнхээ шинэлэг өнгө төрхийг ажлаа аваад хагас жил ч болоогүй байгаа шинэхэн захирал Т.Мөнхсайхантай холбоотой гэдгийг хэлж байв.

Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн долдугаар сард  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдож ирсэн нэгэн.

Нам гүмхэн шинэхэн албанд томилогдсон тэрбээр Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэх тал дээр ажиллаж байгаа. Иргэд лабораторийн шинжилгээ авах тал дээр их чирэгдэл гардаг. Учир нь манай эмнэлэг төсөвтөө багтаасан шинжилгээ авахаар дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгчид их хүлээгддэг учраас иргэд хувийн үнэтэй лабораторид очиж өгдөг. Зарим нь 100 хувь баталгаатай гэж хэлэхэд хэцүү шинжилгээ авчирдаг. Тэгэхээр энэ байдлыг болиулж эмнэлэгтээ авдаг болох тал дээр манай эмнэлэг ажиллаж байгаа.

Манай эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварын хувьд 100 хувь цэгцэнд нь оруулна. 2021 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тасгуудын орчны шинэчлэлтүүдийг хийхийг зорьж байгаа. Иргэд улсын эмнэлгээр тав, тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг хэлж байсан юм.

Тэр хэлсэн үгэндээ хүрч эхэлжээ. Түүний хийсэн ажлыг салбарын сайд нь олон улсын жишигт нийцүүлэн тав тухтай орчныг бүрдүүлсэн нь улсын эмнэлгүүдийн хувьд хөгжлийн шинэ үе шат болохуйц үр дүнтэй ажил болсон гэж үнэлсэн байна. Тэрбээр зөвхөн засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж, шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ /цаашид хурууны хээгээр/ авах, хөдөө орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж үзлэгийн цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа ажээ.

Энэ ажлын хүрээнд аймаг дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгүүдэд тусламж үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө зэрэг олон ажлуудыг хамтран зохион байгуулж "Салбарын хөгжилд хамтдаа" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Зарим нь түүнийг эмнэлэг тохижуулах “хоббитой” дарга гэлцэнэ. Учир нь Т.Мөнхсайхан захирал өмнө нь 2016 оноос Гэмтэл согог судлалын үндэсний төвийг удирдан ажиллаж байхдаа ч эмнэлгийнхээ өнгө төрх, үйлчилгээнд ихээхэн анхаардаг байсан.

Өнгөрсөн 2017 онд Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт авалгүйгээр аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс нийгмийн хариуцлагынх нь хүрээнд дэмжлэг авч “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл” төслийг хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн шинэлэг шийдлээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийг тохижуулж байжээ.

Мөн “Хас” банк АНУ-д төвтэй “Каргилл” компанитай хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Нэгдсэн мэс заслын тасаг”-ийг орчин үеийн эмнэлэгийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулсны дээр нэмж, хоёр хагалгааны өрөөг шинээр байгуулж, хүлээлгэн өгчээ.

Эдгээр хагалгааны блокууд нь эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн, элдэв нян бактер орохоос бүрэн тусгаарлагдсан вакум орчинтой төдийгүй гарын оролцоогүй онгойх автомат хаалгатайгаараа онцлог ажээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь “Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчны шинэчлэл”-ийн хүрээнд “M-Oil” групптэй хамтран Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн орчин үеийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулсан гээд чамгүй олон ажлыг хийсэн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
170
ЗөвЗөв
34
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж