Ньюс хөтөч: С.Баярцогт мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.04-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: С.Баярцогт мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: С.Баярцогт мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

МУБИС-ийн А байрны 102 тоотод Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУЗН-тэй хамтарч сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 99550999

08.00

  • Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жэвзүндамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойд зориулсан, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас: 88081261, 98880050, 99114166

10.00

  • Гэгээнтэн кино театрт Английн нэрт найруулагч Бенжамины бүтээсэн Монголын шашин соёл, дорнын анагаах ухааны тухай баримтат кино нээлтээ хийнэ.
  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Онцгой байдлын газар агаарын бохирдолтой тэмцэх газар эрүүл мэндийн газар мэргэжлийн хяналтын төлөөлөл сайжруулсан түлшний асуудлаар цаг үeийн мэдээлэл хийнэ. Холбоо барих утас:11-325044

10.30

  • Нийслэлийн татварын газрын хоёр давхрын хурлын танхимд НТГ болон ГТСМТТ УҮГ хамтарсан хэвлэлийн бага хурал болно. И-баримт аппликейшн ашиглаж, АТБӨАЯХАТ, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөөг танилцуулна. Холбоо барих утас:99907007, 80100592
  • Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ЭЕРЭГ ЭХ ОРОН аяныг Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Оюуны довтолгоо ТББ, дүүргүүдийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд 9 дүүрэгт байрлах байнгын бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангиуд болон хугацаат цэргийн албан хаагчдад гэр бүлийн боловсрол, өрхийн санхүүгийн боловсрол, хотын соёлыг төлөвшүүлэх зорилгоор сургалт орох юм. Аяны нээлт Зэвсэгт Хүчний 032-р ангид болно. Холбоо барих утас:88098294

11.00

  • "Хоёр хотын цадиг- 2019" үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдол болоод манай хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бий болсон нээлттэй мэдээллийн санг (open data platform) албан ёсоор танилцуулах болно. Мөн үзэсгэлэнд иргэдийн оролцоотой хөгжүүлсэн хувь хүний агаарын бохирдолд өртөлт, хотын хүртээмжтэй үйлчилгээ зэрэг сэдвүүдээр хийсэн газрын зураг, бусад бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ.
  •  Зайсангийн амны газар цуцлалтын асуудлаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга н.Батмөнх мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 91910031, 99153766

11.45

  • Гачуурт Налайхын 20.9 км шинэ замын нээлт болно. Нээлтэд Eрөнхий сайд У.Хүрэлсүх, хотын Захирагч С.Амарсайхан нар оролцоно. Холбоо барих утас:11-325044

12.00

  • С.Баярцогт MN мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа

14.30

  • Боловсрол Сургалтын Хүрээлэн ТББ-ын 10 жилийн ойд зориулсан гар зургийн үзэсгэлэн уралдааны шагнал гардуулах ёслол, нээлтийн үйл ажиллагаа болно. Холбоо барих утас:88444845

Үндэсний мэдээллийн төв

11.30

  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Монгол Улсын Засгийн газраас 2020 оны улсын төсвийг өргөн барихдаа Монгол Улсын хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00

  • "Төрийн албыг 60 тэрбумаар худалдах хэрэг үйлдсэн МАН-ыг татан буулгахаар Дээд шүүхэд хандлаа" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

Төрийн ордон 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж