Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүргүүлэв | News.MN

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүргүүлэв

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүргүүлэв

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүргүүлэв

FAFT-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцлага тооцож, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг ажлаа өгөхийг шаардсан билээ. Тэднийг чөлөөлөхөөр ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Тиймээс МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ-ыг бүрэн эхээр нь хүргэе. 


Улсын Их Хурлын Хүндэт Даргаа,

УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно.

Улс орны эдийн засгийн амьдралын амаргүй, хүнд цаг үед Төв банкны Ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан хүний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулан хэлэлцүүлэх Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарим зүйлийг түүхэнд үлдэг хэмээн Танд бичгээр хандаж байна.

НЭГ. Бидний ой тогтоомж богино байж болохгүй. 2016 онд Монгол Улс дефолтын өмнө зогсож байсан юм. Одоогоос 3 жилийн өмнө эдийн засгийн ямар хүнд байдал нүүрлэж улс орон дампуурлаа зарлахад ойрхон болоод байсныг олон хүн мартжээ. Хэрэв Монгол орны зээлжих эрхийн зэрэглэл “D” болсон тохиолдолд манай улсын хөгжил 10 жилээр ухарна гэдэг дүгнэлтийг Монголбанкны мэргэжлийн судлаачид надад гаргаж өгсөн бөгөөд УИХ, Засгийн газар дээр олон ярьж хэлэлцсэний үр дүнд дефолтоос зайлсхийх, үүний тулд ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх тухай улс төрийн шийдэл гарсан тул Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ.

ХОЁР. Олон улсын валютын сантай хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тохирсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн банкны салбартай холбоотой хэсгийг Монголбанк хариуцан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр амжилттай явагдаж байна. 2017 онд Монголын бүх банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн бөгөөд үнэлгээний дүнгээр өөрийн хөрөнгө дутагдалтай гарсан 7 банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан хөрөнгө нэмэх даалгавар өгч нэгээс бусад нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүргийг биелүүлэв. Одоо эдгээр банкууд дээр өөрийн хөрөнгө нэмсэн эх үүсвэрт магадлан шалгах аудит хийж түүний мөрөөр авч хэрэгжүүлэх дүгнэлт гаргах ажил ид эхэлж байна.

ГУРАВ. Аливаа орны Төв банк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул Төв банкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим дэлхий даяар мөрдөгддөг.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр хийгдэж Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрэв.

Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан олон асуудлыг одоо Захирлуудын зөвлөл, Банкны Хяналт шалгалтын хороо, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл гэсэн хуулийн хүрээнд байгуулагдсан бүтцүүд дээр хэлэлцэгдэн олонхоор шийдвэр гаргах боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь Монголбанк хэмээх 500 орчим ажилтантай баг, хамт олны үйл ажиллагааг дүгнэх явдал тул асуудалд бодитой хандаж, шударга, үнэн зөв ажиллахыг хүсье. Төв банкны Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө чөлөөлнө гэдэг нь Төв банкны бие даасан, хараат бус байдалд нөлөөлж буй явдал. 1990 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 8 хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгажээ.

ДӨРӨВ. Манай орны эдийн засагт дараах ахиц, нааштай өөрчлөлтүүд гарч байна.

  • -Эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэв. Ажилгүйдэл буурлаа. Инфляци зорилтот түвшинд хадгалагдаж байна. Иргэдийн амьжиргааны үзүүлэлтүүд дээшилж эхлэв. Зээлийн хүү буурч байна.
  • -Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн 2 жилд 4 дахин өсөв. Энэ бол улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул цаашид ч нэмэгдүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар нэг жилийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэх учиртай. Тэгээд ч 2020-2024 онд манай улсын төлөх гадаад өр төлбөр 14.3 тэрбум ам.доллар болоод байгаа тул одоо байгаа ГВАН болох 4 тэрбум ам.долларыг хороох бус, харин арвижуулах учиртай.
  • -Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.
  • -Монгол Улсын төлбөрийн систем шинэчлэх далайцтай том ажил өрнөж байна. Дэлхийн шилдэг түвшинд, хэний ч өмнө нүүр бардам байх Үндэсний цахим гүйлгээний систем удахгүй бэлэн болно.

Энэ мэт олон зүйлийг тоочин бичиж болно. Эдгээрт Монголбанкны идэвхтэй оролцоо, үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг эргэлзээгүй. Үүнийг үгүйсгэвээс сүүлийн 2-3 жилд Монголын нийгэмд ажиглагдаж эхэлсэн нааштай, өнгөтэй болгоныг үгүйсгэсэн явдал болно.

ТАВ. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Төрийн Мөнгөний бодлого тодорхойлно гэжээ. Монголбанк бол Төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Хэрэв мөнгөний бодлого алдаа зөрүүтэй байсан бол бүхнийг Монголбанкинд тохох боломжгүй. Бид Улсын Их Хурлын шийдвэр, даалгаврыг хуулийн хүрээнд даган мөрдөж биелүүлж ирсэн. Харин ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй байх амлалт авсан бөгөөд одоо хэрэгжүүлж буй Ипотекийн хөтөлбөрийг 2020 оноос Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

ЗУРГАА. Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.

2019 оны 8 сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард ФАТФ-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.

Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна.

ДОЛОО. Одоо ханшийн талаар: 2012-2016 онд Монголбанк нийтдээ 7 тэрбум ам.долларын интервенц хийж байж төгрөг ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс доош барьж иржээ.

Үр дүнд нь Монгол улс гадаад валютын 4,3 тэрбум долларын албан нөөцөө барж дууссанаас гадна Хятадын Ардын банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй үлдэж, гадаад өр төлбөр нэмэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.долларын ханш огцом өсөж 2720 төгрөг хүрсэн бөгөөд энэ үед интервенц хийх нөөцгүй шахам болж ГВАН 980 сая ам.доллар болоод байсан юм. Миний бие хэт их интервенц хийх замаар ГВАН хоослох явдлаас татгалзах бодлого явуулж ирлээ. Харин ГВАН нэмэх боломжтой бүх арга замыг эрэлхийлэн ашиглах байр суурь баримтлав. Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болохын урд 407 сая ам.доллар Оросын холбооны улс руу шилжин гарч зах зээлд валютын хомсдол үүсээд байсныг хожим нь олж мэдсэн болно. Гэтэл эдийн засагт асар их сул чөлөөтэй мөнгө эргэлдэж байсан юм. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40-60 хувьд хүрээд байв. Иймд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхийн хамт макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Мөнгөний бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд байх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөлөх тул аажмаар зөөллөх бодлого явууллаа. Эдгээр бодлогын үр дүнд өнөөдөр ам.долларын төгрөгийн ханш 2690 орчим төгрөгийн хэмжээнд тогтворжоод байна. Ер нь валютын ханш бол эдийн засгийн тэнцвэрийг олж хангах, экспортыг дэмжих, импортыг хязгаарлах, ГВАН-ийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл бөгөөд чөлөөт зарчмаар зэх зээлд тогтох учиртай гэж үздэг.

НАЙМ. Н.Баяртсайхан, миний бие 20 настайдаа Эрхүүгийн УАААДС төгсөн ирж Намын дээд сургуульд эдийн засгийн багш, 30 настайдаа Монгол Улсын анхдугаар Их хурлын гишүүн болсон бөгөөд улс, төрд 37 жил сэтгэл хүч чадлаа дайчлан зүтгэж ирэв. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээр түмэн олны итгэл хүлээн 4 удаа сонгогдож, хэд хэдэн байнгын хорооны даргаар ажиллаж, Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр-Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллалаа. Надад итгэл, хариуцлага хүлээлгэн төр улсад зүтгүүлсэн Монголын ард түмэндээ гүнээ ёсолж хөгжил дэвшил, амгалан тайван амьдралыг хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс дэлгэрэн бадарч явах болтугай. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН
УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БАЯРТСАЙХАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-03 202.126.88.152

Баяртсайхан бол улс орны төлөө гэсэн сэтгэлтэй хүн юм шүү. Манай унаж байсан эдийн засгийг сэргээхэд энэ хүний нөлөө их. Харамсалтай нь бусад хүмүүс материаллаг үр дүн, алдааг хайсаар л ахин дахин хайсаар л.

Avatar

Зочин 2019-11-03 78.175.63.222

Баяртсайхан сайн ажилласан, тулгатай ерөнхийлөгч мөөн, үүнийг үгйсгэх аргагүй, Занданшатар шиг юу хийхээ мэдэхгүй байран дээрээ хэд эргэдэг хүн биш дээ, саарал жагсаалтын асуудал бол цэвэр гадаад яамны хөөцөлдөх ажил байсан л даа уг нь.Бас Нямдоржийн хихх ажил байсан, яриьсаар байгаад лтэр жагсаалт гэдэгт орчих юм яасан унхиигүй нөхөд вэ

Avatar

Зочин 2019-11-03 103.57.95.62

Төрийн хайрыг зөндөө л хүртэж.

Avatar

Зочин 2019-11-03 43.228.131.45

ХАРИУЦСАН АЖЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙ ЭНЭ АМЬТНЫГ УДИРДЛАГЫНХ НЬ БАГААР НЬ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

иргэн 2019-11-03 103.111.68.3

"Иргэдийн амьжиргааны үзүүлэлтүүд дээшилж эхлэв. Зээлийн хүү буурч байна. " гэнэ үү. Юу солиороод байнаа. Хаана байна вэ тэр "ДЭЭШЛЭЛТ" чинь.

Avatar

Зочин 2019-11-03 66.181.161.63

Тэгээд засгийн газар УИХ макро орчинг дээр нь өргөөд гараад ирэв үү

Avatar

Зочин 2019-11-03 202.21.108.199

Ундрам гишүүний Бишрэлт трейдын Капитал гдг луйврын обьекттой хамсаж улсын олон зуун тэрбумын мөнгөн хадгаламжыг зувчуулсан, Арвин гишүүний Монполмитэд 10 тэрбумынх нь зээлийг улсын хөрөнгөөр хуйвалдаж дарсан тус тус хэргүүдэд нь өргөн хэмжээний шалгалт оруулах ёстой.

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.109

Төгрөгийг цаас болгочихоод юу яриад байгаа юм. Үнэхээр чи эдийн засагч юм бол төгрөгийг валут болгохгүй яасийм. 3 жил юу ч хийсэнгүй УИХ аль л эрт авч хаях байсан юм шүү. Тэр олон бодологын зөвлөлүүд чинь ажиллаж чадахгүй байхад тэдний үгэнд ороод мөнгөний бодлогын талаар баримталж байгаа бодлого чинь буруу нь тодорхой байлаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-03 66.181.161.63

УИХ Засгийн газар сонгогдсон хугацаагаа нэгнийгээ огцруулах, үндсэн хуулиар эрх мэдлээ нэмэх гэж үзээд үзээд дийлэхгүй болохоороо Монгол Банкаа харлуулах гэж үзэж байх шив дээ арчаагүй л юм даа

Avatar

иргэн 2019-11-03 104.244.78.55

Төлбөрийн систем дээр Энх60лдын Хүүг тавьж баахан самарлаа даа. Нөгөө хөлдүү Анар нь юу ч хийхгүй байгууллага болон төслийн мөнгөөр аялсан л хүн байна. Худлаа гэвэл инстаграм фэйсбүүк хуудсыг нь ухаад үзээрэй. Юм чадахгүй базаан очцон самарч байгаа сураг байна л ээ. Анар шээсээ чи ичиж амьдараач эрийн сайндаа очиж чадаагүй аавын нэрийг барьж ардын хүүхдийн урдуур ордогоо болиоч. арчаагүй хулчгар болдоо. Наад хүнийг ажлаас нь буулгаад ял асуух хэрэгтэй байна идсэн уусан нь зөндөө баримттай байга

Avatar

Зочин 2019-11-03 202.21.108.199

Энэ яасан их арьсандаа хайртай хүүүүр вэ, тувт өөрийгөө магтчих юмаа. Эдийн засаг жаахан өссөн нь нүүрс, зэсийн үнэ нэмэгдсэн учраас л тэр шүү дээ. Энэ шаааадаг гарууд эдийн засаг жаахан өссөн нь өөрсдөө хийсэн гэж МАНгартдаг бололтой, хэцүү хүмүүсдээ.

Avatar

Зочин 2019-11-03 66.181.178.77

Баяртсайхан болон Монгол банкны хамт олон суулийн хэдэн жил маш сайн ажиллаж Золжаргалын уеийн алдаа завхралыг засаж чадсанд монголчууд баярлаж байгаа Золжаргал монго хэвлэж инфляцийг хоорогдож иргэдийн орлогыг хулгайлаад зогсохгуй Хятадаас хараат болгож Эрдэнэтийн 49 луйварчдад уйлчилж Орос руу монго гуйвуулсан байна Дампуурлаас аварсан Ямонголбанкны хамт олонд талархаж байна Баяртсайхан бол улсын толоо шударгаар зутгэдэг цоон хуний нооциийн нэг

Avatar

Зочин 2019-11-03 202.21.122.166

Улс орон ядуураагүй мэт юм бичээд байх юм. Ажилгүйдэл буурсан гэж хэлж байна яг яаж буурсан яагаад амьдрал улам ядуураад байнаа. энэ бүхэн ил байна шдээ.тэгээд суудлаасаа буух болохоор үхэх гээд бөөн юм болохийн.УИХ-ын даргад хэлэх гээд байгаа тэр нууц зүйлээ ард түмэнд ил гараад хэлэл дээ. Юугаа нуугаад хэнийхэн их хэмжээний мөнгө угаасан хулгайлсан ил гарчихгээд байгаа юм бэ.Нэгэнд буух юм чинь сайн илчилээд өгөлдөө энэ хүмүүсээ

Avatar

ЗОЧИН 2019-11-03 103.10.23.6

Монгол банк валютын нөөцгүй гэж зарлаад валютын ханшаа тавиад туучихсан шдээ. Алгуур арга хэмжээ авсан бол арай 2700 хүрэхгүй байсан байхаа. Зориуд унагаж хаяад тогтворжуулсан мэт яриад байх юмаа

Avatar

зочин 2019-11-03 103.14.38.136

юу ч хийгээгүй л дээ харамсалтай нь, жоохон л юм хийсэн бол энэ ханш ийм муу болохгүй боломж байсан шүү. 20 настай их сургууль төгсөхөөр чинь юу сурдаг байна?

Avatar

Зочин 2019-11-03 150.129.142.53

Монголын төр нэг дөрвөдөөс салаа биз.үүнийг хийчих нэг халх эрх биш олдоно биздээ.

Avatar

Irgen 2019-11-03 66.181.161.7

Haa baina ter halh chin.

Avatar

Зочин 2019-11-03 202.126.88.34

Найруулга зүйн бөөн алдаа. Арчаагүй чадваргүй амьтад намаар дамжин төрд орж ажлыг яаж унагадаг болох нь бичсэн бичгээс нь тодорхой бна.

Avatar

Хүннү 2019-11-03 202.179.27.17

Энэ саарал жагсаалт бол манай улс төрчдийн алдаа. Гадны хөрөнгө оруулалтыг хэт замбааргүй оруулсан. Хэн дуртай нь хөрөнгө оруулах нэрээр монголыг шулах сонирхолтойгоор орж ирсэн. Улс түүнд нь хязгаар тавиад өгөхөөр нөгөөдүүл нь нутагтаа очоод гошогноо биз. Энэ сааралтуулах ажил тэдэнтэй холбоотой байж мэднэ. Нөгөа нэг том асуудал, авилага авасан нөхөрийг яадаг ч үгүй.

Avatar

Зочин ой сануулга 2019-11-03 192.82.68.203

Ой санамжаа гэж дейфакто Жаргалсайхан гэж эдийн засагч тэр үед олон ч эдийн засагч нартай санал солилсон доо монгол дампуурлаа 2016 онд Монгол Улс дефолтын өмнө зогсож байсан юм шүү дээ

Avatar

магнай 2019-11-03 199.7.157.69

огцруулахаас нь өмнө өргөдлөө өгөө

Avatar

магнай 2019-11-03 199.7.157.69

энэ хазгай хэлтээс ял асуух ёстой

Avatar

Зочин 2019-11-03 66.181.188.229

Erdemten hun ldee

Avatar

Тэтгэврийн хегшин 2019-11-03 64.119.22.90

Хумуус ээ битгий хийж бутээж байгаа хумуусээ угуйсгээч.
Уначихсан эдийн засАгент еерее сэргээгуй нь ойлгомжтой.
Хуний хийсэн бутээснийг унэлж сурцгаая.
Манай улсын эрх мэдлийн телее тэмцэлд энэ хун ертеж огцрох шалтгаан бий болсон ч юм бил уу.

Avatar

Зочин 2019-11-03 202.126.89.89

Namiin deedees oor bolovsrolgui angliar yaridaggui, macro meddeggui buzar bulai "p***a" chi zugeer zailaad ogooch. Mongoliin xogjild gai bolson muu komunist. Daxin iim teneg xuur mongol bankind b** uzegd. Mongol banknii bux xumuus eneniig zailaasai gej odor bur xusdeg.

Avatar

Эрдэнэ 2019-11-03 104.131.94.117

"-Монгол Улсын төлбөрийн систем шинэчлэх далайцтай том ажил өрнөж байна. Дэлхийн шилдэг түвшинд, хэний ч өмнө нүүр бардам байх Үндэсний цахим гүйлгээний систем удахгүй бэлэн болно." гэнээ
Харин ч яаж хийхээ шийдэж чадахгуй ѳчнѳѳн жил болж байгаа биздээ?
Ер нь энэ тѳлбѳрийн систем Тѳв Банкны ч ажил биш! Бодлогоор дэмжвэл дэмжээд, дэмжихгүй бол садаа болохгуй, арилжааны банкнуудын урдуур орж худлаа тѳсѳл зээлээр хийх хэргэгүй.

Avatar

Муу мал 2019-11-03 202.9.44.72

гэхэд багадахаар гай тарьсан нөхөр, санхүү банкны боловсролгүй этгээд намын шахаагаар улсын мөнгөний бодлого хийнэ гэдэг өөрөө л баяжих аргаа олчлоо гэсэн үг, одоо зайлахдаа худлаа ажил хийлгээгүй гэж гоншигох нь ойлгомжтой

Avatar

Зочин 2019-11-03 103.229.122.198

Novshrood baihaar er hun shig baigaach.uilaad bgaa yum uu guigaad bga yum u?

Avatar

Idegch 2019-11-03 174.114.162.60

ene xun balagtai xun.
2008 ond sangiin said baihdaa mongoliin yamaa bolgond 5.000 tugrug olgoh estoi gej ylsiin munguur garaa ygaaj dollariin xanshiig ter ued 800 baisaniig 1100 bolgoson xun bga um.

enee ydaad bas l MB prisedent xiixdee 1900–2700 xurtel syga usguluu zailyyl shuuxed shiljuul

Avatar

irgen 2019-11-03 64.119.24.218

yun ch ih ambits ve bushuuhan ohtsrooch uguuch

Avatar

kkk 2019-11-03 202.55.191.130

tsadsan hunii ug baina

Avatar

Зочин 2019-11-03 66.181.189.153

Юун уйлаан майлаан болоод явчихав нутгийн нэр баастсан хар хог вэ

Avatar

Batbayar 2019-11-03 139.5.218.133

Uneheer mundag hun shuu

Avatar

ИРГЭН 2019-11-03 66.181.190.106

УЛСАА СААРАЛТУУЛААД БАЙГАА НЬ УИХ ЯАХ АРГАГҮЙ МӨН. ХУУЛИЙН МУТАЦИД ОРЖ " ЗОМБИ " БОЛСОН ЭНЭ БАЙГУУЛЛАГА БАЙЖ БОЛОХ ТҮВШИНГЭЭС ХЭТЭРХИЙ ДЭЭР ГАРЧ , ГИШҮҮД НЬ ХУУЛИЙН ӨМНӨ ХЭРЭГ ХИЙСНЭЭ ХҮЛЭЭДЭГГҮЙ , ХЭЛСЭН ҮГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ БОЛСОН. ҮНЭН ХЭРЭГТЭЭ ТЭД АРД ТҮМНИЙГ ДАРЛАН ДОРОМЖИЛЖ , ЖҮЖИГЛЭСЭЭР БАЙГАА ЮМ. УИХ – ЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ ӨӨРЧЛӨХИЙГ АРД ИРГЭД НЭН ДАРУЙ ШААРДАХ ЁСТОЙ БОЛЖЭЭ.

Avatar

Зочин 2019-11-03 150.129.142.232

Манай улсын хөгжлийн гол саад нь УИХ-д үл бүтэх хүмүүс сонгогдон гарч улс орныхоо төлөө биш, гагцхүү амин хувийнхаа эрх ашгийн төлөө улайран хөөцөлдөж байгаа явдал учраас Төрийн эрх барих хүмүүсээ зөв олж сонгох ганц л зам бидэнд байна! Үүний тулд парламентаа 2 танхимтай болгохоос өөр сонголт алга!!! Үүнийг тайлбарлахад их зай шаардагдах учраас ингээд орхиё!!! Мэргэн ард минь болгооно биз!

Avatar

Зочин 2019-11-03 202.9.43.91

Их л ажил хийсэн юм байна шүү дээ. Харин долларын ханшийг тавиад туучихсан тухайгаа яагаад дурьдсангүй вэ? Монголын төр энэ хүний гавьяаг үнэлж Чингис хааны одонгоо өгөх хэрэгтэй юм. Баяртсайхан бол монголын байтгуай дэлхийн банкыг дампууруулж чадах санхүүгий асар өндөр мэдлэгтэй хүн билээ.

Avatar

imbuunaa 2019-11-03 202.126.89.236

Ажилгүйдэл буурцан юм байна

Avatar

зочин 2019-11-03 202.126.88.189

Нохой долоо … 4 тэрбумийн нөөцтэй болсон гээд л сагсалзацгаагаад байх юм аа . Америкийн багавтархан баяны л мөнгө байна шдээ …ядаж 100 тэрбум болгочихоод сагсалзаач !! …. Amazon.com.inc кампани гэхэд л 880 ТЭРБУМ ДОЛЛОРоор үнэлэгдэж байна шд … ичээч…

Avatar

Зочин 2019-11-03 122.201.31.14

хөөе мангараа, чи хэдтэй билээ дээ

Avatar

Зочин 2019-11-03 202.179.31.93

Огцроо бүү балайр

Avatar

Zochin 2019-11-03 202.126.88.208

Duugai ugsun ni deer. Chamaas dor kgun garch irne kkk.

Avatar

mgl 2019-11-03 202.9.42.20

Orosiin luivarchidtai niileed hamag yumaa husdag yum baina. Yagaad tsagdaa shuuh boloogui yum ve? Gantshan ene shaltgaanaar l ogtsroh buren bolomjtoi.

Avatar

хххх 2019-11-03 64.119.26.85

Монгол банкны боловсон хүчний тогтолцоо алдагдсан. Баахан сайд дарга нарын хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авдаг. Бүгдийг нь халж жинхэн боловсролтой боловсон хүчинтэй болгох хэрэгтэй

Avatar

эгэл 2019-11-03 59.153.115.40

Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болохын урд 407 сая ам.доллар Оросын холбооны улс руу шилжин гарч зах зээлд валютын хомсдол үүсээд байсныг хожим нь олж мэдсэн болно. гэжээ
Яг ийм нөхцөл байдал буюу 1990 онд алт дилэрийн хэрэг гарахад Монгол банкны бүх алт мөн л Оросын холбооны улс руу гараад алга болсныг бид Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн ярианаас мэднэ. Энэ тохиолдол уу, санамсаргүй явдал уу

Avatar

Зочин 2019-11-03 66.181.184.35

Албан тушаалын донтой тэнэг хог доо юу ч мэдэхгүй байж дүр эсгэж солиордог гар

Avatar

Зочин 2019-11-03 192.82.68.11

Энэ л***р юу хуцаад биеэ ө мөөрөөд байгаа юм, ер нь Улс дампуурна гэж байдаггүй юм,харин аж ахуйн нэгж дампуурна, ийм гавно МБ удирдаж байсан бол харам сал тай бна .энэ ubs царайлж шоу хийж 2016 онд 1980 төг байсан Ам долларыг өнөөдөр 2700 болгосон, тухайн үед тод санаж байна, хүрэлбаатар энэ 2 тэнэгдэж сарын дотор $ ыг 2600 хүргэж өнөөдөр ханшыг хөөрөгдсөн дурак. Дахи ж төрлүү бүү ойртуул, зайлуулах нь зөв.

Avatar

Зочин 2019-11-03 66.181.179.185

Yunch nyaluun ym…

Avatar

zailaa 2019-11-03 66.181.183.216

capital banknii hohirogchdiin mungiig tuluuchee tiim
l lag yum
bol

Avatar

эгэл 2019-11-03 59.153.115.40

2012-2016 онд Монголбанк нийтдээ 7 тэрбум ам.долларын интервенц хийж байж төгрөг ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс доош барьж иржээ.Үр дүнд нь Монгол улс гадаад валютын 4,3 тэрбум долларын албан нөөцөө барж дууссанаас гадна Хятадын Ардын банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй үлдэж, гадаад өр төлбөр нэмэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.долларын ханш огцом өсөж 2720 төгрөг хүрсэн бөгөөд энэ үед интервенц хийх нөөцгүй шахам болж ГВАН 980 сая ам.доллар болоод байсан юм.

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.90

37 жил улс орны хөгжлөөс улдан чангааж өөрийн өчүүхэн эрх ашгаа дээдэлж явсан таньд маш их баярлалаа. Одоо үг дуугүй зайлна уу. Хүндэтгэсэн СБД-ийн иргэн Б.Айнур

Avatar

Zochin 2019-11-03 202.179.25.153

Am dollar 2000 baij bgaad Bayartsaihanii ued 2700 hursen gej hudlaa hu.Erdenetiin 400 saya dollar garaad yavchihsan Zoljargal metiin nuhduud interventseer argalj bgaad shine hun tomilogdood baih estoi hansh deeree ochson ni odoogiin hansh. Valutiin nuutsuu guvuhgui l um bol odoogiin hansh baih estoi tentsver shuu hu

Avatar

delgersaikhan 2019-11-03 192.82.77.235

Bayartsaikhan b a a s a a chirj bna daa. Shinjan shinpha 20 terbumiin xereg, garamjaviin or zeeliig teglesen bulai yavdal, 1900 baisan xanshiig 2700 bolgoson yal, bankuudiin baidliig emzeg dampuural ch bolj bolzoshgui bolgoson buzar uil, Mongol bankiig samarch mongol bank bish bolgoson toriin esreg ajillagaa, emegtei ajiltnuudaa orolddog shar semjilsen buzar uil geed toochood baival tumen nugel, myangan tenegtei xun l dee ene balai.

Avatar

Зочин 2019-11-03 202.131.245.34

za arai ugui bailgui dee emegtei ajiltnuudaa shiree toiruulj huudug, hurlin shireen deeree dardag, yavdag huuhnuudee zahirlaar tavisan geed bdag ni unen bolj taarch bn uu balai hog ve uter turgen zailuul shar semjilsen uvgunig gutamshig

Avatar

Zochin 2019-11-03 202.179.25.153

Ene ch bas mushgilt shuu.Bayartsaikhan bol ajlaa hiisen. Harin Davaasuren ged melger shar avgai bol ogtsroh heregtei. Bas dulitraa Hurelbaatar esmail taij tatvariin Zayabaliinhaa hamt turuus zaiah bolson baimaar.

Avatar

Ам доллар төгрөгийн ханш 1950 төгрөг байсанг 2700 болгож ард түмнийг ядууруулсан түүхийн харицлага хүлээх хүний нэг бол Н.Баяртсайхан 2019-11-03 202.9.45.237

Алдаа №1 УИХ-н гишүүн Гармжавтай холбоотой 10 тэрбум төгрөгийн анхан шатын шүүхийн шийдвэрийг яагаад дав заалдаагүй юм вэ
Алдаа №2 Монгол төгрөгийн доллартай харьцах ханшийг 2000 төгрөгөөс 2700 төгрөг болтол унагааж ард тзмнийг ядууралсан алдааг ууёлах боломжгүй түүхийн хар мөр Алдаа №3 Монгол банканад танай ах дүү нараа ажилд оруулсан нь ашиг сонирхолын зөрчил биш гэж үү

Avatar

Zochin 2019-11-03 66.181.161.7

Bayartsaihan ajil avah ued davj zaaldah hugatsaa ongorson baisan Uund Zoljargal buruutai..
H

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж