Монгол Улсын тод манлай уяач, “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын Mongolian Groom (Монгол адуучин) хурдан хүлгийг унтуулжээ. АНУ-ын өндөр чансаатай “Breeders’ Cup” үржлийн адууны морин уралдааны финалын үер хязаалан үрээний хөл нь хугарсан аж. Хоёр өдрийн морин уралдаан Бямба гаригт Санта-Анита цэнгэлдэхэд болжээ. “Монгол адуучин” морийг Абель Седилло гэгч унаж уралджээ.
“Монгол адуучин” морины хөл гэмтсэний дараа малын эмч нарт үзүүлэхэд найдваргүй гэсэн тул унтуулсан тухай албан ёсны мэдэгдэлд дурджээ. “Монгол адуучин” морийг унтуулсан нь морин уралдаан сонирхогчдын хувьд том гарз болсныг мөн онцолсон байна.
“Монгол адуучин” хүлэг нь 17 удаагийн морин уралдаанд гурван удаа түрүүлж, 597141 ам.долларыг хожсон аж.
ЭХ СУРВАЛЖ: USA TODAY
Холбоотой мэдээ