Оросын уран гулгагчид цахиур хагалж байна | News.MN

Оросын уран гулгагчид цахиур хагалж байна

Дэлхийн уран гулгалтын спортод дахиад л Орос дасгалжуулагч Э.Тутберидзегийн шавь нар дуулиан тарьж байна. Өнгөрсөн амралтын өдөр Францын Гренобль дахь “Patinoire Polesud” ордонд уран гулгалтын гранпри тэмцээний 2019-2020 оны улирлын 3 дахь тоглолт боллоо. Францад болсон тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд А.Косторная хэмээх 16 настай охин түрүүлсэн байна. Ингэснээр энэ улиралд явагдаад байгаа Америк, Канад болон Францын гранпри тэмцээнүүдэд Э.Тутберидзегийн бяцхан шавь нар ээлж дараалан түрүүлж байна.

Авто спортын хурд, хүчний гайхамшгийг харуулсан формула-1 уралдааны 2019 оны ДАШТ өндөрлөх шатандаа орлоо. Энэ улиралд нийт 21 гараа явагдахаас 17 гараа явагдаад байгаа бөгөөд энэ амралтын өдөр Мексикт улирлын 18 дахь гараа явагдана. Хэрвээ энэ гараанд “Мерседес” багийн Л.Хэмилтон түрүүлж чадвал 6 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэнэ. Мексикт болсон урьдчилсан гараанд “Ред Булл” багийн М.Верстаппен түрүүлж пол-позишн хийх эрхтэй болоод байгаа. Манай цагаар үүрээр гараа явагдана.

Эмэгтэй теннисчдийн албан бус дэлхийн аварга болох WTA Finals буюу оны турш хамгийн өндөр амжилт үзүүлсэн 8 теннисчдийн өрсөлдөөн Хятадын Шенжен хотноо явагдаж байна. Тус тэмцээний ганцаарчилсан төрөлд Украйны 25 настай залуу теннисчин Е.Свитолина болон Австралийн Э.Берти нар аваргын төлөө шалгараад байна. Өнөөдөр аваргын төлөөх шигшээ тоглолт явагдах бөгөөд Е.Свитолина хожвол сүүлийн 2 улирал дараалан шилдгийн шилдэг болох бол Э.Берти анх удаагаа шилдгүүдийн өрсөлдөөнд түрүүлэх эрхийн төлөө тоглоно.

Нэр хүнд, чанар чансаагаараа Их Дуулга тэмцээний дараа орох эрэгтэй теннисчдийн АТР Мастерс цувралын энэ оны сүүлийн тэмцээн Францын Парис хотноо болж байна. Тэмцээний аваргын төлөө алдарт Н.Жокович болон Канадын залуу теннисчин Д.Шаповалов нар шалгараад байна. Суут Н.Жокович Парис мастер тэмцээнд 2009, 2013, 2014, 2015 онуудад түрүүлж байсан бол Д.Шаповалов бол карьертаа анх удаагаа хамгийн том тэмцээний шигшээд шалгараад байна.

Бүтэн сар гаруй хугацаанд үргэлжилсэн рэгбигийн 2019 оны ДАШТ өндөрлөлөө. Тэмцээний аваргаар Өмнөд Африк шигшээ баг түрүүлж 3 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ. Тэрээр тэмцээний шигшээд Английн шигшээ багтай тоглож 32-12 харьцаагаар хожсон байна.

Мото спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох MotoGP тэргүүн зэрэглэлийн уралдааны 2019 оны дэлхийн аваргын сүүлээсээ 2 дахь гараа энэ амралтын өдрүүдэд Малайз улсад болж байна. Гэхдээ энэ жилийн MotoGp уралдааны дэлхийн аваргын цом эзэндээ очсон байгаа. “Хонда” багийн Испани залуу М.Маркуэз 6 дахь, тэр дундаа сүүлийн 4 улирал дараалан дэлхийн аваргын цолыг хүртээд байна.

Европын хөлбөмбөгийн лигүүдийн улирлын тоглолт энэ амралтын өдрүүдэд ээлжит тойргийн тоглолтуудаа хийж байна. Англид Ливерпүүл, Манчестер Сити, Италид Ювентус клубууд лиг тус бүртээ өрсөлдөгч нараа буулган авсан бол Францын лигийн ПСЖ клуб, Испанид Барселона, Германд Бавари Мюнхен клубууд өрсөлдөгч нартаа хожигдлоо. Бавари Мюнхен клуб 1-5 харьцаагаар Айнтрахт Франкфурт багт хожигдсон бол Барселона 1-3 харьцаагаар Леванте клубт хожигдсон байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-03 103.212.117.28

Энэн Болор дуран чинь тэгээд юуг нь шалгадаг юм дээ? Лав л нэг мэдээг яг залгуулаад 2 удаа хэвлэчихэд огт мэддэггүй "дуран" бололтой юм байна. Чааваас даа

Avatar

Зочин 2019-11-03 150.129.143.21

Khotsrogson medee haina…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж