Үндсэн хууль: Гуравдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв юу вэ? | News.MN

Үндсэн хууль: Гуравдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв юу вэ?

Үндсэн хууль: Гуравдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв юу вэ?

Үндсэн хууль: Гуравдугаар хэлэлцүүлгийн гол сэдэв юу вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай" тогтоолыг баталсан билээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын хэсэг ажиллана. АН-ын гурван саналыг хүлээж авах эсэхийг зөвшилцөх ажлын хэсэг шийдвэрлэнэ гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр 35 санал дэмжигдсэн.

Төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан гишүүдийн  байр суурийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эрх баригч нам манай намын саналыг хүлээж авах эсэх асуудлаар дотроо ярилцаж байгаа юм билээ. Одоогоор энэ асуудлаар албан ёсоор уулзаж хэрхэн, яаж хамтарч ажиллах талаар ажил хэргийн яриа өрнөөгүй байна. Манай намын тавьсан үндсэн гурван шаардлагыг хүлээж авбал цаашаа Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоод явна. Хэрэв саналыг хүлээж авахгүй тохиолдолд цааш хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэсэн байр сууриндаа хэвээр байгаа. Гурван саналаа бид хатуу барина. Засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох үүднээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулсан. Засаглал тодорхой байж төрийн институт хоорондын харилцаа болон төрийн үйл ажиллагаа жигдэрнэ. Одоо институт хоорондын харилцаа тодорхой бус, хуулийн давхардалтай байгаагийн улмаас янз бүрийн үл ойлголцол бий болж байгааг нийгэмд хүн бүхэн анзаарч байгаа байх. Үүнээс болж төрийн ажил гацдаг зэрэг хүндрэлүүд гарч байгаа. Цаашид ийм байдал гаргахгүйн тулд парламентын засаглалтай улс орон юм бол сонгодог парламентынхаа засаглалыг бэхжүүлэх шаардлагатай. Энэ саналын хэрэгжилтийн хугацааг 2025 он байхаар батлах боломжтой.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэг явуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгийг тогтоол гарснаас хойш 10 орчим хоног хэлэлцэх хугацаа бий. Арваннэгдүгээр сарын 10 хүрэх болов уу гэж бодож байна. Тэр хооронд зөвшилцөөгүй асуудлууд дээрээ зөвшилцөж, эцэслэж тохирно. Зөвшилцөл дээр санал нэгдэж чадвал гарын үсэг зурж, баталгаажуулаад явна. Зөвшилцлийн дараа бүлэг баталгаажуулж, эцсийн шийдвэрээ гаргана.  Тухайлбал, холимог тогтолцоог дэмжиж, хэрэгжих хугацааг 2024 оноос, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг дэмжиж, хэрэгжилтийг 2025 оноос мөрдөх гэх мэт саналууд гарч байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар явуулахгүй болсон. Тиймээс гуравдугаар хэлэлцүүлэг хийхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Үүнтэй давхцаад төсөв хэлэлцэгдэж байгаа. Тиймээс эхний ээлжинд улсын төсвөө батлаад залгуулаад Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийхээр ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө батална гэдэг байр суурь дээр дийлэнх гишүүд бий. Түүхэн чухал шийдвэр учраас оны өмнө гэхэд батлагдах байх гэж харж байгаа. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангах нь нэн чухал. Тэр үүднээс эрх мэдлийн хуваарилалтыг зөв хийх, хяналтыг сайн тавих, парламентын засаглалыг бэхжүүлэх нь чухал гэсэн байр суурь хэвээрээ байгаа. АН-аас гаргаж байгаа саналуудыг аль аль намуудын оролцоотой Зөвшилцөх ажлын хэсэг дээр ярилцах байх.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Ажлын хэсэг одоохондоо ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Ажлын хэсэг дээр манай тавьсан гурван саналыг хэлэлцэж байгаа. Эд нар эхлээд бүлгээрээ хэлэлцэх ёстой. Бүлэг дээр ямар шийдвэр гаргах юм. Тэгээд бидэнтэй зөвшилцөлд орох ёстой. Манай намын зөвлөл хүлээгээд байж байна. Манай тавьсан гурван саналыг хүлээж аваад хуулийн төсөлд оруулбал хугацааны асуудал яригдана. Жишээлбэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, холимог тогтолцоо. Эдгээрийг хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг хугацаагаа тавих байх. Манай зүгээс хугацаа нь нээлттэй байж болно гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, энэ Их хурлыг хөндөхгүйгээр дараагийн сонгуулиас гэдэг юм уу 20204 оноос 2025 оноос хэрэгжиж эхлэхэд болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хувь хүнийхээ хувьд АН-аас гаргаж байгаа гурван саналыг гурвууланг нь хүлээн зөвшөөрч байгаа. Монгол Улсын цаашдын хөгжлийн төлөвшилд хэрэгтэй. Засаглалыг нэг талд нь гаргаж, хэт их улстөржилт, талцал хуваагдлыг арилгаж, төр нь төр шиг болох эхлэлийг тавих хэрэгтэй. Парламентын засаглалтай манайх шиг улсад Ерөнхийлөгчөө парламентаасаа томилдог сонгодог пар­ламентын засаглал руу шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч нь улс орны эв нэгдлийг хамгаалах төрийн эрх бүхий дээд тушаалтан. Энэ ч утгаараа хэрэв томилдог болбол улсын улс төрийн институц хоорондын эв нэгдлийг хангах боломжтой болно. Адаглаад төрийн гурван өндөрлөг нь язгуур эрх ашгийн асуудлууд болох гадаад харилцаа, эдийн засаг, батлан хамгаалах, урт хугацааны хөгжлийн бодлогын асуудал дээр аливаа улс төрийн хүчин, намын өнцгөөр хандахгүй байх, нэгдмэл байр суурьтай байх нь чухал байна. Гуравдугаар хэлэлцүүлэг дээр ядаж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог өөрчлөлтийг хийж чадвал маш том дэвшил болно гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт ороход ҮХЦ дээр очих маргаан үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зарчмын зөв байр суурин дээр байх ёстой. Одоо зарчмын гурван байр сууриа бид хэлж байна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэртэй болгох, Ерөнхий сайд танхимаа өөрсдөө байгуулах боломж бүрдүүлэх гурван саналыг АН тавьж байгаа. Тийм учраас АН зөвшилцөлд оролцож, асуудлаа хамтарч шийдэхийн төлөө явна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2019-11-03 66.181.190.106

Хоёр хулгайч хуйвалдаад ЭЗЭНГҮЙ улсаа идэж ууж дуусах биш дээ. Ичих нүүргүй СОЛИОТОНГУУД.!!!

Avatar

ааа 2019-11-03 66.181.161.48

Энэ Эрдэнэ чинь сүүлийн үед овоо зөв юм чалчдаг болоо юу даа

Avatar

Зочин 2019-11-03 112.72.12.9

ЭРДЭНЭ ГУАЙ ТА НАР ОРОХ ОРОХГҮЙ НЬ ХАМААГАҮЙ ЭЭ ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ТҮЙ МАЙ

Avatar

C 2019-11-03 202.179.31.111

Holimog togtoltsoo heregguiee gishuudee ard tumen shuud songoj baih estoi

Avatar

Зочин 2019-11-03 66.181.187.204

Ard tumnii songoh erhig humih geed baina shuu

Avatar

Шар өвгөн 2019-11-03 103.212.118.187

Энэ их хурал ЖДҮчид хулгайчид,авилгчдаар дүүрсэн байх тул ард түмэний итгэлийг алдсан иймд үндсэн хуульд гар дүрэх эрхгүй үтэр түргэн тарах ёстой

Avatar

Зочин 2019-11-03 66.181.178.85

Эрдэнэ гуай та 2025 оноос мөрөдье гэж өөрөө бас ахин 4 жил төрд данхалазах гэж байхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж