Нийслэл рүү тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ | News.MN

 Нийслэл рүү тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ

 Нийслэл рүү тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ

 Нийслэл рүү тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 09-19 ХӨҮ улсын дугаартай, Мицувиши Пусо маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Ч.Отгонбаатарын ачаанаас ахуйн зориулалтаар агнахыг хориглосон амьтан болох тарваганы 16 бодгалийн арьстай, түүхий мах, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан 17-06 УБГ улсын дугаартай, Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн О.Батболдын ачаанаас 20 бодгаль тарваганы арьстай, түүхий махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлүүдийг илрүүллээ.

Дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар зөрчил гаргагчид торгууль, нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг. Нөхөн төлбөр оногдуулахдаа Засгийн газраас тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээг тарваганы толгой тутамд 2 дахин нэмэгдүүлж тооцдог болно.

Эх сурвалж: НМХГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-03 64.119.16.35

Хайран сайхан тарвага. Одоо зоонозынхон аваачаад тараагаад хүртэцгээчихнэ дээ.

Avatar

Зочин 2019-11-03 202.9.43.91

10-р сарын 31 хүртэл л хот руу тарваганы мах оруулахыг хориглоо биз дээ. Одоо 11-р сар гарчихаад байхад тэр хорио хүчингүй шүү. Хотын бид нарын дунд ч гэсэн тарваганы маханд дуртай хүмүүс олон байдаг. Хуулиа баримтлаач ээ. Эсвэл наад тарвагаа бүр улаан номд оруулаад дархан цаазат амьтан болгочихгүй юу.

Avatar

ЗОЧИН 2019-11-03 103.240.241.110

хотод гэртээ байрандаа зөндөө л идэж байгаа хүн мянгаараа байхад их мундаг ажил хийсэн дүр эсгэхээ болиоч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж