Өмнөд Африк 2007 онд регбийн дэлхийн цомд түрүүлэхэд Сия Колиси дөнгөж 16 настай байжээ. “Тухайн үед би Springbok багийн ахлагч болох талаар мөрөөдөж ч зүрхлэхгүй байсан” хэмээн тэмцээний өмнө “CNN Sport” сайтад хэлжээ. Регбийн дэлхийн цомын эцсийн финалын тэмцээн Бямба гаригт болж Өмнөд Африкийн баг Английг 32:12 оноогоор хожсоноор аварга болсны дараа түүний зураг сайт, сэтгүүлүүдийн тэргүүн нүүрийг чимэх болжээ. Энэ ялалт бол Өмнөд Африкийн хувьд зүгээр нэг регби гэх спорт биш олон сая хүнийг өдөөсөн урам зориг, итгэл найдвар хэмээн дасгалжуулагч Расси Эрасмус мэдэгджээ. Энэ нь Өмнөд Африкийн дэлхийн цомоос хүртэж буй гурав дахь ялалт (өмнө нь 1995, 2007 онуудад аваргалж байв) аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ