Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ | News.MN

Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Ц.Сандуй, 800 хятад, секс скандалтай 7 ХОНОГ

Сэдэвгүй, сенсаацигүй, хэрүүл зодоонгүй долоо хоног гэж Монголд байхаа больсон. Өдөр бүр ямар нэгэн дуулиан цацагдаж, сайн мэдээнээс илүү хар баруун шуугиан давамгайлах болсон манай нийгмийн нэг эмгэнэл гэлтэй.  Долоо хоногийн гол үйл явдал нь Монголд санхүүгийн луйвар хийж байж болзошгүй гэх 800 хятад иргэний баривчилгаа. Үүнтэй зэрэгцээд АМНАТ-ийг цуцалсан  Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр Сангийн сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёрын хэрүүлийн сэдэв болсон.  Алдарт жаран тэрбумын хэргээр Ц.Сандуй ял авсаны араас залгуулаад  Монголын нэрийг секс скандалын хэрэгт хутгасанҮндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын асуудал гээд супер дуулиан ихтэй долоо хоног байлаа. Ингээд энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

800 ОРЧИМ ХЯТАД ИРГЭНИЙГ БАРИВЧЛАВ

Аравдугаар сарын 29-30нд шилжих буюу Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих  шөнө Монголын тагнуул прокурорын ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулж санхүүгийн луйвар хийж байж мэдэх 800 хятад иргэнийг илрүүлэв. Тэд "Амар", Ориентал", "Кентавр",  "Юнион" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байжээ. Санхүүгийн том луйвар хийж байж болзошгүй гэх тэдгээр 800 хятад иргэнээс өндөр хурд бүхий  үзүүлэлттэй 1000 гаруй компьютер, 10 мянган гаруй гар утасны симийг тагнуулын хураан авч, Хятад улсын дөрөв,  Монголын нэг иргэнийг энэ хэрэгт холбогдуулан саатуулсан талаар   ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хятад иргэд бөөн, бөөнөөрөө Монгол Улсад орж ирж байгааг манай тагнуулынхан хяналтдаа авсан байна. Тэднээс байцаалт авсны эцэст өчигдөр /2019.11.02/ буюу Бямба гаригт бүгдийг нь албадан буцаасан юм. Тэд Хөх хот болон Эрээний консулаас жуулчны виз авсан болох нь тогтоогдсон.

ЦЭЦ, З.ЭНХБОЛД, Ч.ХҮРЭЛБААТАР

АМНАТ тойрсон хэрүүл улстөр, эдийн засгийн топ сэдэв байлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэнээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцээд "47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэсэн тул хүчингүй болгов" гэсэн дүгнэлт гаргасан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг дуэльд дуудлаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АМНАТ нь нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл эрхлэхийн эсрэг байсан, "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хятадын импортлогчдын захиалгаар ажилласан" гэсэн мэдээллийг тэрбээр өгсөн юм. Харин   Сангийн сайд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг улсаа хорлосон шийдвэр гэж үзэж буйгаа илэрхийлсэн.   АМНАТ-ийг хүчингүй болгосон шийдвэрийг уул уурхайнхан, ялангуяа нүүрснийхэн таатай хүлээж аваагүй.  Цэцийн шийдвэрт гайхаж алмайрч байгаа бизнесийнхэн цөөнгүй байлаа.

Ц.САНДУЙ ЯЛ АВЧ, Г.ДОРЖЗОДОВ ГЭМГҮЙ ҮЛДЭВ

Долоо хоногийн бас нэгэн шуугиант үйл явдал нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурал байлаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр дөрвөн жилийн ял оноосон юм. Хэдийгээр прокурорын зүгээс бичлэг 2014 онд хийгдсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгох саналтай байсан ч шүүхээс 2016 онд бичлэг дэлгэгдсэн гэж үзээд дөрвөн жилээр ялласан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.  Учир нь шүүх Ерөнхийлөгчийн захиалгаар ажиллалаа гэж хардлага ч дагалдсан билээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа намынхаа генсек Д.Амарбаясгаланд хаяглаж, "Түүний үгээр найз нөхдийг нь ялласан" гэж буруутгасан.  Уг хэрэгт жаран тэрбумын схем зурсан гол хэрэгтэн Г.Доржзодов гэрчээр оролцсон бий.

Түүнийг гэрч биш гэмт хэрэгтэн, адилхан шүүхээс ял авах ёстой хүн гэсэн шүүмжлэл ч олон нийтийн сүлжээнд давамгайлж байна.  Г.Доржзодов Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгад "үйлчилсэн" тул ийнхүү гэмгүй, гавьяагүй үлдэж байгаа бололтой.

 

СЕКС СКАНДАЛ

Баасан гаригт Монголын нэрийг шившигтэй хутгасан мэдээлэл гадаад ертөнцөд цацагдсан нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын нэр холбогдсон сеск скандалын  дуулиан байлаа.  Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн "Корейн Айр" компанийн онгоцоор үйлчлүүлэхдээ 20 гаруй насын үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудал Өмнөд Солонгост ид дуулиан тарьж байна. Түүний үлйдлийг Монголын зарим улстөрч, одод өмөөрч байгаа нь олон нийтийн дургүйцлийг бүр төрүүлсэн.  Инчеоны олон улсын нисэх буудалд түүнийг газардах үед тус улсын хуулийнхан түр саатуулсан аж. Тэрбээр олон улсын хуралд оролцохоор явж байхдаа уг хэрэгт холбогдсон нь Монголд ч шуугиан тарилаа. Цэцийн хэвлэлээс "арын суудлын хүнтэй андуурсан" гэх мэдэгдэл гаргасан нь даарин дээр давс нэмсэн хэрэг болсон билээ.

Б.БАТ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-11-03 203.91.119.42

Нүдний булай…Орондоо ирээд яаж эх хүний нүүр харнаа. Өмнөөс нь ичэж үхэх нь ээ

Avatar

Зочин 2019-11-03 202.131.239.190

Одоогийн дарга нарын үнэн бодит байдал. ХУВИЛДБГЧИД нэгээ аврах гэж мөн их үзэж байна аа.

Avatar

Зочин 2019-11-03 98.210.179.85

Үгийн алдаа гэж хэрэг алга

Avatar

батзандан 2019-11-03 199.7.157.69

агаарын урсгалд орж онгоц савлах үед кореан эйрийн үйлчлэгч одбаярын хажууд байж байгаад зориуд түүн дээр унасан байна. монгол хүн тосож аваад босоход нь тусалжээ. ингэж л монголчуудыг занганд оруулж, эсвэл цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байна даа

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

setgeziin ochtei yu?

Avatar

Зочин 2019-11-03 95.142.129.17

Дарин дээр гээч.

Avatar

Зочин 2019-11-03 66.181.189.153

Уйдахааргүй долоо хоног өнгөрлөө МАН ах нар минь ирэх долоо хоногийг бас үр бүтээлтэй өнгөрүүлээрэй

Avatar

зочин 2019-11-03 66.181.161.83

Үр дүн гарахгүй харин дуулиан нэмэгдэж их хурлын 2 гишүүн мбрийтэй тоглож байгаад гардуулжээ. Юу ч гэхэв дээ

Avatar

Зочин 2019-11-03 76.86.9.107

Бузар өмхий орк Ман -н нөхдүүд цаанаал бузар гарууд даа Диназавр шиг царайтай хүнийг андуурна гэж юу байхав Ардчилал хөгжсөн ил тод улс шүү дээ Манайх шиг сөнөж байгаа дампуу үхэрүүд байгаа биш Манууд сөнөтүгэй

Avatar

Зочин 2019-11-03 202.126.89.115

хөөе энэ бухан нүдтэй булбарай залуу огт ял мал авсангүй еэ Яаж байгаа юм болоо

Avatar

Зочин 2019-11-03 202.9.45.17

баабарын 800 тролл ингээд ачигдав аа, хөөрхий. ккккккккккккк

Avatar

Зочин 2019-11-03 192.82.70.32

Чи баабарынх гэдгийг яаж мэдэж байгаан?Их чухал юм мэдээд байгааг бодоход өөрөө но-той гар уу?үгүй юу?

Avatar

irgen 2019-11-03 103.212.118.77

heterhii neg tiish haduurtsgaadag bolj tiimdee zarim ajlaa martaad baih shig bn, tur ni tur shig zangaragtai irged ni irgen shig hariutslagatai bhgui bol neg ni muu gehed olnooroo muulah, neg ni sain gevel buunuuruu sailsaar baital zarim ni geegdej hotsorch, sain sain geheer sahal amaa budav gegch bolj.

Avatar

Зочин 2019-11-03 202.9.43.240

Линзтэй балиар б****л цариаг андуурна гэж юу байхав дээ

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

Yag unen, tegeed ochich ochij solongos ongoznii uilchlegch yamar sogtuu baisan bish , hen haanan suuj baisaniig medelgui yah ve, manaikhan shig bish ajlaa hariuzlagatai hiideg humuus , erguu mal shig hun gutgeed zagdaad medeelelh uu? Dandaa Mongoldoo huniig zugeer gutgeed ongordogteigee adil bodno muusain zavaan darga nar

Avatar

Мөрдөгч 2019-11-03 88.20.140.164

66 ОНД ЭНЭ МУУСАЙН ЛУУХАААНУУДЫГ ЧИНЬ ОРОН ДОТРОО ӨМХИЙРЧ БАЙХАД НЬ ҮҮРЭЭР ШУУД ГЭРЭЭС НЬ ВОКЗАЛРУУ ХҮЧЭЭР АЧИЖ ХӨӨСӨН ТҮҮХТЭЙ.ААВ МААНЬ ЭНЭХҮҮ АРИУН АЖИЛД ХАМГААЛАЛТАНД НЬ ЗОГСОЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ.ОДОО Л НААДУУЛАА ЧАНГАЛАХГҮЙ БОЛ ДАВРАНА ШҮҮ

Avatar

Зочин 2019-11-03 83.23.240.89

b**s odbayar ķkkkkkk

Avatar

Zochin 2019-11-03 202.126.88.208

Одко , Бээжингээр дамжиж ирээрэй.

Avatar

ҮХЭР ХАЛХ 2019-11-03 66.181.184.158

өөр юу болох бол аан ккк

Avatar

Зочин 2019-11-03 43.242.242.59

Энэ ах эхнэргүй юм байхдаа. Уул нь нөхөргүй сайхан монгол охидууд их л байна даа. Хүний юм сайхан харагддаг юм болов уу. Солонгос эмэгтэйчүүд яс муутай царай нь л гаднаас нь гайгүй харагдах болохоос бие хаа гэж авах юм байхгүй байдаг юмаа Одбаяр ахаа. Одоо сонирхоод хэрэггүй

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.90

тэнэгтээч эхнэр 4 охинтой гж бн

Avatar

Зочин 2019-11-03 139.5.216.253

Нуруу нь гэж бодтол б**с байсан бизээ. Үргэлжилсэн хавтгай со хүүхнүүд

Avatar

Зочин 2019-11-03 64.119.16.161

Энэ этгээд үнэгүй виски шунаж уугаад тасарсан байх.Нэгэнт тасарсаны дараа бол цэцийн ажлын албаны авгай хүүхнүүд дээр гаргаж байдаг араншин нь автоматаар гараад ирэхгүй юу.

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

yag tegsen, haa gazraa banzaldahaas oor yum hiideggui zavaarsan umnuud?

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

нөхөргүй сайхан монгол охидууд yu gej ene zonog ovgon gahaig tooh ve dee. Ochnoon saikhan zaluuchuud duuren baihad! Ooroo yag ene zonog shigee setgedeg n**** uu? Alban tushaaltai bol bogsoo iluuldeg ter uhriin saalin deerees irsen umnuuddaa zovloj bgaa yum uu esvel?? chaavaas daa taarch dee

Avatar

Зочин 2019-11-03 43.242.242.59

Энэ хүн албан тушаалаа өг. Ийм хүнээр цэц удирдуулахаар яаж ч зөв шийдвэр гаргах вэ дээ. Балай л шийдвэр гарна шүү дээ. Ичиж үхмээр юм.

Avatar

MAN songuuliar archigdah yostoi 2019-11-03 202.179.27.216

Songuuli hurtel duulian ihtei baij baigaad songuuliar or murgui archigdah yostoim baigaan, daanch sursan zangaaraa songuuli luivardaad l garaad irne dee

Avatar

dorj 2019-11-03 199.249.230.106

sandui z**l

Avatar

Bat 2019-11-03 23.129.64.207

Balai gar

Avatar

Зочин 2019-11-03 202.21.108.199

МАН ын он жилүүдэд нэг өдөр ч муу мэдээгүйгээр өнгөрсөнгүй дээ. Шинэ муу сенсац нь урдныхаасаа улам л муудаж гараад бх юм.

Avatar

zochin 2019-11-03 77.247.181.163

787 877878

Avatar

Zochin 2019-11-03 164.132.51.91

aasasa asasw as

Avatar

Зочин 2019-11-03 150.69.34.101

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ дээ.

Avatar

Бат. 2019-11-03 202.9.43.43

МАН нэгл болдоггүй.Үнэхээр засаглаж чадахгүй а.байн

Avatar

Irgen 2019-11-03 66.181.161.68

Tsetsiin darga maani tsavind ni hurch ilj taalaa l biz.Yum horogdchihson bish.yasan mayagtai yum.Yarshig l baina.

Avatar

Зочин 2019-11-03 202.131.234.242

xaxaxa

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

cham shig iim oyun uhaangui adguusnuud ih baina aa. Hen chamd keyboard deer useg typing hiihiig zaaj ogson? Jalgandaa ochood hohoi muur huchindeed yavaach, ternees oor um medehgui mal

Avatar

Зочин 2019-11-03 43.242.243.226

Buzar MAN

Avatar

Ирэх 7 хоногийн мэдээ 2019-11-03 59.153.113.90

Орос руу хилээр гарахад Монгол СААРАЛ жагсаалтанд орсон тул бэлэн мөнгө 3000 рублээс дээш бол шинэ деклараци бөглөж гарах болсон гэдэг шүү.

Avatar

Зочин 2019-11-03 108.172.124.216

zov sh dee.

Avatar

Хурай хурай хурай 2019-11-03 202.9.44.90

Сайхан эмоцитой 7 хоног болж өнгөрлөө.Ирэх өдрүүд сенсаацаар дүүрэн байх болтугай

Avatar

zochin 2019-11-03 103.229.120.73

Ichig ichig

Avatar

Зочин 2019-11-03 64.119.16.68

Unshuurtai doloo honog boljee…shine 7 honog bas saihan daa

Avatar

Mongol darga nar sport hiihed yanaa, yamar muuhai bie haatai , targan buduun gedestei ! 2019-11-03 80.215.204.126

Mongol darga nar sport hiihed yanaa , yamar muuhai targan , buduun muuhai bie haatai um ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж