Грета охин ДиКаприог бишрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Грета охин ДиКаприог бишрүүлжээ

Грета охин ДиКаприог бишрүүлжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч дунд сургуулийн сурагч Грета Тунбэрг охин Өчигдөр Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприотой уулзжээ. Тэдний хамтдаа авхуулсан зураг Инстаграм цахим сүлжээнд 22 цагийн дотор дөрвөн сая лайк авчээ. Зургийнхаа тайлбарт ДиКаприо “Гретагийн мессеж хаа сайгүй дэлхийн удирдагчдыг сэрээж байна. Шийдвэргүй байдлаа зогсоох цаг болсон. Хүн төрөлхтний түүхэнд цөөн удаа хүний дуу хоолой өөрчлөлтийн эхлэлийг тавьж байсан. Грета Тунбэрг бол бидний цаг үеийн лидер” ” хэмээн охиныг биширч буйгаа илэрхийлжээ.

Шведийн дунд сургуулийн сурагч Гретагийн эхлүүлсэн тэмцэл нь өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын залуучуудын хөдөлгөөн болон өргөжжээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн уур амьсгалын өөрчлөлтийг эсэргүүцэн хичээл хаялт, суулт зарласнаар энэ бүхний эхлэлийг тавьсан юм. Улмаар Герман, Япон, Их Британи, Австрали зэрэг олон орны сурагчид түүний санаачилгад нэгдэн “Ирээдүйн төлөөх Баасан гаригууд” хэмээх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах болжээ.

Леонардо ДиКаприо нь дэлхий дээрх амьдралын эсрэг байгаль орчны заналхийлэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөгчдийн нэг юм. Тухайлбал, түүний үүсгэн байгуулсан байгууллага нь Амазоны ширэнгэн ойг аврах үйлсэд таван сая ам.долларыг хандивлажээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж