Азийн орнуудыг нүүрснээс татгалзахыг НҮБ шаардав

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Азийн орнуудыг нүүрснээс татгалзахыг НҮБ шаардав

Азийн орнуудыг нүүрснээс татгалзахыг НҮБ шаардав

НҮБ-ын дарга Антонио Гутеррес  нь Азийн орнуудад хандан нүүрснээс татгалзахыг анхааруулжээ. Тэрбээр Ази тивийн орнууд дэлхийн дулааралд хамгийн өртөмтгий байгаа бөгөөд үүнийг зогсоохын төлөө тэргүүн эгнээнд тэмцэх ёстой хэмээн мэдэгджээ. Сүүлийн үеийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан үерийн гамшигт Азийн орнууд их өртөх болжээ. Улмаар 2050 он гэхэд далайн эргийн дагуу суурьшсан олон сая хүн үерт автах аюултай байгааг мэдэгдсэн байна. Ялангуяа Хятад, Бангладеш, Энэтхэг, Вьетнам, Индонез, Тайланд улсууд илүүтэй үерийн гамшигт өртөх гэнэ.

Антонио Гутеррес Тайландын нийслэл Бангкок хотноо Өчигдөр илтгэл тавьсан байна. Энэ үерээ тэрбээр Азийн орнуудад шинээр нүүрсний үйлдвэрүүд барихаар төлөвлөж байгаагаа зогсоож, нүүрснээс хамааралтай байдлаа өөрчлөхийг шаарджээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж