Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов | News.MN

Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Германы зүүн хэсгийн Дресден хотод хэт үндсэрхэг үзэл буюу нацизмаас болж онц байдал тогтоожээ. Германы Саксони мужийн төв Дресден хот нь хэт барууны үзэл, исламын эсрэг Пегида хөдөлгөөн үүссэн газар юм.

2025 он гэхэд Европын соёлын төв болохоор өрсөлдөж буй тос Дресден хотод хэт үндсэрхэг үзлийн эсрэг “нацизмгүй газар” гэх тогтоолыг баталжээ.  Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахаар онц байдал тогтоосонтой ижил зүйл аж. Тус тогтоолыг баталснаар ардчиллыг бэхжүүлж, үндэсний цөөнхүүдийг хамгаалах, хэт барууны үзлээс болж хохирогчдод туслах арга хэмжээ авах гэнэ. Харин тогтоолыг эсэргүүцэгчдийн зүгээс онц байдал тогтоох нь олон нийтэд аюул заналхийлсэн, сүйрлийг илэрхийлж байна хэмээн буруутгажээ.

1990-ээд оны эхээр нео-нацист бүлгүүд тус хотод ихээр жагсаал, цуглаан хийдэг байжээ. Энэ нь АНУ, Их Британийн хүчин 1945 онд хотыг бөмбөгдсөнийг эргэн санах зорилготой байв. Улмаар эдгээр бүлгүүд өдгөө Саксони мужийн өмнөд хэсэг болон ойролцоох газруудад идэвхтэй байдаг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-11-03 139.5.216.38

Эд бол нацистууд. Ер нь германд нацист, өөрсдийгөө дээд үндэстэн гэх үзэл амь бөхтэй, нацистууд дахин өндийх аюул дэргэд байгааг германий судлаачид бичсээр байна. Нацист үзэл Германд төдийгүй Украйн, Латви, Литва зэрэг улсуудад ихээхэн газар авч байгаа шүү

Avatar

Зочин 2019-11-03 109.246.48.58

ingej orchuulahguee

Avatar

Зочин 2019-11-03 202.9.45.17

Эд нар яг нацистууд биш ээ. Улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг л илэрхийлж байгаа юм.

Avatar

Зочин 2019-11-03 182.160.38.67

Германчууд үндэс угсаагаа алдах юм бол Европ муслим там болно.

Avatar

zvvn german l jinhene german daa. 2019-11-03 59.153.113.143

zvvn germanuud odoo boltol saihan amidarch baisanaa sanadag moroodog doo. tegehed zvvn german 17 say hvntei dan germanuudaas bvrdsen aj vildberjsen vnen saihan oron baisan daa.getel baruuntaigaa niileed bvh vildber zobad haagdaj ajilgui del tsagaachid mongogui zeel amidarah bolsond tun durgui dee..odoo boltol tend ihenh tseber germanuud bgaa tsagaachid baruun talaa bodbol tsoon doo..

Avatar

Зочин 2019-11-03 149.205.250.155

tegeed yagaad uhen hatan baruuntaigaa negdsen ym be ?

Avatar

Зочин 2019-11-03 59.153.113.143

baruuhan tarhiig zad ugaasan baihgui daa.. huurtsanaa svvld l medsen dee..

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.90

хуучин пост соц хот

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж