Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Германы хотод нацизмаас болж онц байдал тогтоов

Германы зүүн хэсгийн Дресден хотод хэт үндсэрхэг үзэл буюу нацизмаас болж онц байдал тогтоожээ. Германы Саксони мужийн төв Дресден хот нь хэт барууны үзэл, исламын эсрэг Пегида хөдөлгөөн үүссэн газар юм.

2025 он гэхэд Европын соёлын төв болохоор өрсөлдөж буй тос Дресден хотод хэт үндсэрхэг үзлийн эсрэг “нацизмгүй газар” гэх тогтоолыг баталжээ.  Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахаар онц байдал тогтоосонтой ижил зүйл аж. Тус тогтоолыг баталснаар ардчиллыг бэхжүүлж, үндэсний цөөнхүүдийг хамгаалах, хэт барууны үзлээс болж хохирогчдод туслах арга хэмжээ авах гэнэ. Харин тогтоолыг эсэргүүцэгчдийн зүгээс онц байдал тогтоох нь олон нийтэд аюул заналхийлсэн, сүйрлийг илэрхийлж байна хэмээн буруутгажээ.

1990-ээд оны эхээр нео-нацист бүлгүүд тус хотод ихээр жагсаал, цуглаан хийдэг байжээ. Энэ нь АНУ, Их Британийн хүчин 1945 онд хотыг бөмбөгдсөнийг эргэн санах зорилготой байв. Улмаар эдгээр бүлгүүд өдгөө Саксони мужийн өмнөд хэсэг болон ойролцоох газруудад идэвхтэй байдаг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж