Алт тушаалт багасч, ам.долларын ханш томров

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Алт тушаалт багасч, ам.долларын ханш томров

Алт тушаалт багасч, ам.долларын ханш томров

Эдийн засаг өсөлттэй гарч байгаа ч энэ яг бодит өсөлт мөн үү. Айл өрх, албан байгууллага бүрт энэ өсөлт мэдрэгдэж байна уу гэвэл үгүй. Үнэндээ ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд элгээрээ хэвтэж байсан эдийн засаг бага зэрэг өндийсөн ч эрсдэл нүүрлэсээр. Саарал жагсаалтаас эхлээд эдийн засагт таагүй мэдээлэл сонсогдож буй нь нэг нь алт тушаалт буурсан явдал. Алт бол хөрвөх чадвартай метал. Нэг үе хар захаар орчихдог байсан алтны далд худалдааг ил болгох үүднээс АН-ын үед роляти  татварыг нь 2.5 хувь болгон бууруулснаар Монголбанкинд тушаах алтны нөөц өссөн. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс алтны роляти татвар буцаад 5 хувь бол өссөнөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буурчээ.

Тухайлбал, Монголбанк 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны  аравдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны  аравдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байна.  Алт бол төгрөгийн баталгаа. Харамсалтай нь, төгрөгийн ханш улам унасаар л.  Өнөөдрийн байдлаар нэг ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш 2710 төгрөгт хүрчээ. МАН-ыг засгийн эрх авч байх үед ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэж байсан билээ. Ам.долларын ханшийг тогтворжуулах томоохон бодлого хараахан алга. Хэдийгээр Монголбанк  ам.долларын нөөц сайтай байгааг зарлах ч дотоодын зах зээлд төгрөгийн ханш улам л доошилсоор байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж