Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна | News.MN

Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Нийслэлийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч Ерөнхий сайдад зэмлүүлсэн хотын удирдлагууд Налайхын замыг зорчих хэсгийг нээж тууз хайчлах ёслолоо таван өдрөөр хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийг маргааш буюу Даваа гаригт нээхээр болжээ.

Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам барих ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилсэн юм. Ингэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг 60 жилийн дараа шинэчилсэн нь энэ. Тус замаар өдөрт 18-30 мянган автомашин зорчдог. Өнгөрсөн хавраас автозамыг шинэчлэх төслийн ажлыг эхлүүлснээр иргэд түр замаар зорчих болсон. Хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдийн хувьд хотын төв рүү ороход дор хаяж хоёр цаг зарцуулж буй.

Зүүн чиглэлийн гол замаа шинэчлэх ажилтай зэрэгцээд баруун чиглэлд  Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил зургадугаар сард эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Дарханы замын хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ, замын ажил дуусаагүй, ирэх жил хүртэл үргэлжлэх юм. Олон улсын санхүүжилтээр барьж байгаа зам учраас  Энэтхэгийн  ICT компани замын бүтээн байгуулалтад хяналт тавьж байгаа аж.

Ардын намын үед эхлүүлсэн хоёр том замын  бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дуусаагүй ч, зорчих хөдөлгөөнийг нь нээхээр болсон юм. 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-03 202.170.80.25

юуг нь тууз хайчлад байдаг юм бол доо гайхаад байдын, эвдэрсэн замаа засаа л биз..

Avatar

зочин 2019-11-03 202.179.24.153

нэг хүрз шороо ч нэмэрлээгүй байз түмэн амьтны зам хааж нээх их тууз хайчилсан эргүү дагзнууд,наад муу хулгайчуудаа 7-нд болох цуглаанд нэгдээд хогийн саванд чихээд хойшоо цэгүүд рүү аваачаад хаях хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-03 73.231.128.120

Тууз хайчлахын дон тусчээ.

Avatar

Зочин 2019-11-03 192.82.75.12

ict гэж хонийн компани бүх замын ажил дээр сууж байх юмаа

Avatar

Иргэн 2019-11-03 66.181.191.105

Хэнтийн Норовлин нтр лүү мянгахан хүн лүү хэдэн тэрбумаар зарж зам тавихын билээ энэ лаааалааар Хүрэлсүх нтр.

Avatar

654654 2019-11-03 202.21.108.239

яагаад гвл ямар ч хольцгүй ориг монгол учраас

Avatar

Зочин 2019-11-03 64.119.23.120

Муу новшийн, нэр төр харсан Хүрэлсүх, ганц өдрийн ч өмнө зам нээж иргэдээ нэг өдрийн өмнө ч гэсэн тамаас ангижруулахгүй, тууз хайчлахын төлөө тамлаж байдаг. Ийм улс төрчдийг нохой шиг устгавал таарна.

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.97

ХАХАХА, "ОНГОЦ НИСЛЭГТ БЭЛЭН БОЛООГҮЙ, ГЭХДЭЭ ЗОРЧИГЧДОО НИСГЭНЭ" ГЭСЭН ҮГ ҮҮ ??? ЮУНДАА ИНГЭЖ ТУУЗ ХАЙЧЛАХ ГЭЭД ЧИЧРЭЭД БАЙДАГ ВМ БЭЭ !!!

Avatar

монгол хүн 2019-11-03 202.179.31.95

аливаа ажлыг заавал улс төржүүлэх,эсвэл бараанаар муулах юм,яагаад хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг сайн сайханаар харж дэмжиж болдоггүй юм бэ,хүнд хүчир ажлыг хийж байгаа ажилчин хүмүүсийг урмаар тэтгэж бно доо,сайхан замаар баян ядуу нам гэхгүй бүгд зорчино ш дээ

Avatar

Зочин 2019-11-03 103.57.94.107

Хийж чадахгүй бантан зуураад 1 км зам барьж чадаагүй шороон замаа ч олигтой тавьж мэдэхгүй бнашдээ

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.131

MANgaruud nerei ichmeer shuu shine nisehiig hedch neev darhnii zamaa hedch neev dari ih hailast holboson zamaa hed neev odoo nalaihiin zam

Avatar

увс хүн биш 2019-11-03 202.9.42.130

хүрэлсэлмээ тууз хайчилж солиорохоо болимоор юм чамайг улс төрд ойртуулж болохгүй

Avatar

Зочин 2019-11-03 133.41.91.83

Солиотой новшнууд тууз хайчлах дон туссан өвчтөнгүүд. Ажлаа л хийгээ бие үхсэн баасаараа тэгж тууз мууз хайчилж малардаг байна. Чанар, ажил, явц нь ямар ч байгаа юм сдаа

Avatar

Зочин 2019-11-03 103.229.123.45

дархан баруун зүгт байдаг юм уу

Avatar

Баас үнэртээд баруун тийшээгээ хараад зогс доо 2019-11-03 202.21.100.210

тэгэхээр баруун гар талд чинь Дархан-Уул аймаг явах зам харагдана. Одоо ойлгов уу? Ккккк МАН гараас МАНАН-гаас ХҮРЭЛЗАНДАНТУЛГА-ын эрин үеэс мэндчилье. /ТУЛГА, СҮХ, ШАТАР ч гэмээр юм уу/

Avatar

bat 2019-11-03 192.82.65.182

odort 30000 mashin yavdag zamaa odoo boltol zasaagui baij barag mashin yavdaggui holin aimagt ulsin mongo zarj zam tavina,muuhai malnuud.

Avatar

Нэг хүн рүү дайраад юун сүртэй хулгайчууд вэ 2019-11-03 103.57.93.213

Олон хүний амь нас сүйдсэн энэ газар шинэ зам тавьж болзошгүй олон ослоос аварч, олон гэр бүл, олон аавын хүүхдийн амь насыг аварсан Ерөнхий сайд Хүрэлсүх танд баярлаад баршгүй ээ.Бүтээн байгуулалтыг хэрэжүүлсэн ажилтан ажилчдад баярлалаа

Avatar

Зочин 2019-11-03 202.9.44.131

Pyaldag garve

Avatar

Зочин 2019-11-03 139.5.216.253

Замтай л болж байвал аль нам нь ямар хамаа байнаа. Хэтэрхий нам улс төрдөө автах юм. Аль ч намынх бай бүгд л тэр замаар явна биздээ

Avatar

Darhanii zam 2019-11-03 202.126.89.139

Ajul hiisen ajilchdaar ni tuuziig ni haichluulaa. Odiid ashiglaltand irj baih estoi Darhanii zam deer ta nar tegvel yamar hariutslaga huleeh ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж