Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Хуучирсан мэдээ: 2019.11.03-нд нийтлэгдсэн

Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Замын ажил бүрэн дуусаагүй, гэхдээ туузаа хайчилна

Нийслэлийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч Ерөнхий сайдад зэмлүүлсэн хотын удирдлагууд Налайхын замыг зорчих хэсгийг нээж тууз хайчлах ёслолоо таван өдрөөр хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийг маргааш буюу Даваа гаригт нээхээр болжээ.

Налайхын 20.9 км авто замын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам барих ёстой. Тэгвэл 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусаад байна.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилсэн юм. Ингэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг 60 жилийн дараа шинэчилсэн нь энэ. Тус замаар өдөрт 18-30 мянган автомашин зорчдог. Өнгөрсөн хавраас автозамыг шинэчлэх төслийн ажлыг эхлүүлснээр иргэд түр замаар зорчих болсон. Хотын алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдийн хувьд хотын төв рүү ороход дор хаяж хоёр цаг зарцуулж буй.

Зүүн чиглэлийн гол замаа шинэчлэх ажилтай зэрэгцээд баруун чиглэлд  Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил зургадугаар сард эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн Баасан гаригт Дарханы замын хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ, замын ажил дуусаагүй, ирэх жил хүртэл үргэлжлэх юм. Олон улсын санхүүжилтээр барьж байгаа зам учраас  Энэтхэгийн  ICT компани замын бүтээн байгуулалтад хяналт тавьж байгаа аж.

Ардын намын үед эхлүүлсэн хоёр том замын  бүтээн байгуулалтын ажил нь бүрэн дуусаагүй ч, зорчих хөдөлгөөнийг нь нээхээр болсон юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж