Трамп өнөө орой UFC-ийн тулаан үзнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Трамп өнөө орой UFC-ийн тулаан үзнэ

Трамп өнөө орой UFC-ийн тулаан үзнэ

АНУ-ын Ерөнхийлөгч өнөөдөр /2019.11.02/ орой Нью-Йорк хотын Мэдисон Скуэр Гарденд болох UFC-ийн тулааныг үзэхээр төлөвлөсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тулаан орон нутгийн цагаар 10:00 цагт эхлэх бөгөөд гол тулаан Жорж Масдивал, Нэйт Диаз нарын хооронд өрнөх юм. UFC-ийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд буюу ердөө 5 секундэд өрсөлдөгчөө ялсан амжилтыг эзэмшигч Жорж Масдивал бол Ерөнхийлөгч Трампын үнэнч дэмжигч билээ.

Нөгөөтэйгүүр Дональд Трамп энэ спортыг олон жилийн турш ивээн тэтгэж ирсэн салшгүй холбоотой хүн юм. UFC холбооны тэргүүн Дана Уайт бол Трампын дотны найзуудын нэг. Мөн Трамп Ерөнхийлөгч болохоосоос өмнө 2001 онд Атлантик хотод орших өөрийн “Таж Махал” нэртэй казинод UFC-ийн тэмцээнийг зохион байгуулж байсан удаатай. Энэ оны эхээр UFC холбооноос Трамп болон түүний холимог тулааны спортод оруулсан хувь нэмрийн талаар өгүүлсэн "Combatant in chief: The story of Donald Trump’s history in combat sports" нэртэй баримтат киног гаргасан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж