Монголын бяцхан балетчид аравдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд ОХУ-ын Большой балетын академийн театрт анх удаа зохион байгуулсан “World Ballet Grand Prix –Moscow” тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Монгол улсаа төлөөлж энэ тэмцээнд Монголын балетын үндэсний сургуулиас гурав, Монгол Улсын Консерваториос гурав, “Сильфида” балет төгөлдөр хуурын студиос хоёр оролцогч оролцож, медалийн эзэд болсон байна.
Тэмцээний шагналт байруудад Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Хулан хүрэл медаль, тус сургуулийн сурагч Б.Хүслэн, Н.Оюунболор дипломын шагналт байр, “Сильфида” балет төгөлдөр хуурын студийн сурагч Д.Бөртэ-Үжин хүрэл медаль, тус сургалтын төвийн Ж.Амарлин тусгай байр, Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Г.София тусгай байрын эзэд болжээ.
Уг тэмцээний шүүгч, мастер багш нарын бүрэлдэхүүнд 2018 онд Монголд зохион байгуулагдсан Олон улсын балетын анхдугаар тэмцээний шүүгч Ли На, Жэй Кюн Пак, Олон улсын балетын тэмцээний холбооны Ерөнхийлөгч ноён Сергей Усанов, ОХУ-ын Ардын жүжигчин Марина Леонова, ЗХУ-ын Ардын жүжигчин Борис Акимов, “Жоффри” балетын сургуулийн уран сайхны удирдаач Эра Журавлев, Mосквагийн Балетын компаний уран сайхны удирдаач Юрий Выскубенко тэргүүтэй дэлхийн нэр хүндтэй шүүгч, мэргэжилтнүүд ажилласан гэнэ.
А.СҮРЭН
Зочин 2019-11-02 103.229.120.46
Цэцэрлэгүүдээр сайндурын багшнар явж бага насны хүүхдүүдэд балeт хүчээр шахуу орж байгааг яам нь хардаггүй болтой. Тэдэнд мөнгө чухал болохоос хүний хүүхдийн эрүүл мэнд ч падлийгүй байхлдаа. Нарийн мэргэжлийн багш биeхалаалт дасгалхөдөлгөөнийг яг ном зааврынх нь дагуу уйгагүй хийлгэхийн зэрэгцээ хүүхэд бүрийн яс булчин шөрмөсийг гэмтээхгүй байхад маш их анхаарах ёстой байдаг. 3 дөрөв тавтай хүүхэд тэнцвэрээ ч олж мэдэхгүй биeэ удирдаж чадахгүй хөдөлгөөний эвсэл байхгүй жин ихтэй бол огт болохгүй
Зочин 2019-11-02 202.9.43.43
Баяр хүргье. Сайн хичээллэж улам их амжилт гаргаарай. Та бүгд мундаг юмаа