УИХ: Төв банкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

УИХ: Төв банкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлнө

УИХ: Төв банкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг чөлөөлнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ирэх Мягмар гаригийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Ингээд байнгын хорооны санал дүгнэлтийг Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар FATF олон улсын байгууллага Монгол Улсын саарал жагсаалтад оруулсантай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно, ялангуяа Төв банкны удирдлага болон, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж, тэдний хүлээн авч уулзсан. Энэ үеэр холбогдох хуулийн дагуу харьяалах байнгын хороонд дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар чиглэл өгсөн гэдгээ хэлж байв. Тэгвэл ийнхүү Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.

Улс төрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах  хорооны дараагийн нар нарын нэрс яригдах болсон. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн дэд Б.Лхагвасүрэн, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Т.Аюурсайхан гишүүний сонгуулийн менежерээр ажиллаж байсан Л.Соронзонболд нарын нэрс яригдаж байгаа.  Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга тус хорооны дэд дарга нарын нэрс яригдаж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж