Шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ АНУ-д суралцахаар болжээ | News.MN

Шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ АНУ-д суралцахаар болжээ

Шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ АНУ-д суралцахаар болжээ

Шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ АНУ-д суралцахаар болжээ

Монголын сагсан бөмбөгийн спортын “U18”, “U23 3х3” шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ АНУ-д тэтгэлэгээр суралцахаар болжээ. Тэрбээр АНУ-ын Калифорниа мужид байрлах “GSP Basketball Academy”-д суралцах тэтгэлэг авсан бөгөөд маргааш /2019.11.03/ эх орноосоо мордох гэнэ.

Монголын шигшээ багийн тамирчин Г.Ган-Эрдэнэ БНХАУ-ын Шиамень хотноо аравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулж буй Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцох байсан ч сагсан бөмбөгийн чиглэлээр суралцахаар АНУ-ыг зорих болсон тул энэ удаагийн тэмцээнд оролцоогүй байна.

Манай багийн хувьд Тайвань Улсын Кинмень хотод өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар Дэлхийн аваргад Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Тиймээс манай багт О. Энхбаатар, Ч. Ихбаяр, М. Өлзий-Орших, А. Ананд нарын тамирчид дасгалжуулагч С. Тулгын удирдлага дор оролцож байгаа билээ.

А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-02 64.119.26.15

сайн байна америкад очоод хэл сур, мэргэжилдээ улам хичээгээрэйв Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж