Зөвлөмж: Цахилгааны хөнгөлөлт эдлэх өрхүүд өргүй байх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Зөвлөмж: Цахилгааны хөнгөлөлт эдлэх өрхүүд өргүй байх шаардлагатай

Зөвлөмж: Цахилгааны хөнгөлөлт эдлэх өрхүүд өргүй байх шаардлагатай

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 433,434-р тогтоол “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолууд арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.

Хөнгөлөлт үзүүлэх хугацаа: 2019.11.1-2020.04.01-ийг хүртэл 21.00-06.00 цаг хүртэл

Энэхүү хөнгөлөлтийг нийлэл, орон нутагт хэрхэн ямар зохицуулалтаар авах талаар танилцуулж байна.

ХӨНГӨЛӨЛТ ТООЦОХ ХУВЬ, ХАМРАХ ХҮРЭЭ

Нийслэлийн гэр хорооллын бүсэд:

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВат.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.
  • 380 В-д холбосон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд:

  • Хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр орой, шөнийн цагийн нийт хэрэглээг 50 хувь хөнгөлөлт эдэлнэ.

Мөн шөнийн тарифын хөнгөлөлтөд тарифт электрон тоолууртай, цахилгаан төлбөрийн үлдэгдэлгүй хэрэгчид шууд хамрагдах юм. Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд зааснаар “Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна” гэж тодотгожээ. Мөн хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай аж.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж