З.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь “худалч” вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

З.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь “худалч” вэ?

З.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын хэн нь “худалч” вэ?

Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ээс Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан маргаан дагуулаад буй. Үндсэн хуулийн Цэц улстөржсөн шийдвэр гаргасан, зөв шийдвэр гаргасан, УИХ өөрсдөө алдаа гаргасан гэх мэт маргаан дагуулаад буй. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан сэргээх хуулийн төслийг санаачлан, санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэхүү хүсэлтдээ “Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай байна” гэдгээ ч мөн онцолсон байна. Тэгвэл энэ талаар хамгийн их маргаж, цэц хаялцаж байгаа хоёр хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар юм. Тэд бие биенээ бурутгаж байгаа бөгөөд тэдний тайлбар ч зөрүүтэй байгаа юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж байнга  худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол улсын баялгаас нийт ард түмэндээ зориулж авдаг АМНАТ-ыг болиулсон Цэцийн шийдвэрийг буруу гээд эсэргүүцэхээр энэ З.Энхболд гэдэг хүн гарч ирээд чичрэх юм. Хулгайч юун гуя гэдэг шиг АМНАТ-ийг ард түмэнд өгүүлэхгүй гэдэг хулгайн жинхэнэ эзэн нь зарц нартайгаа гараад ирэх шив. Бас ичихгүй АМНАТ-аар 700-хан тэрбум төгрөг төвлөрдөг гээд хулгайлах мөнгөө бууруулаад залчхаж, энэ оны эхний есөн сарын байдлаар АМНАТ-аар 1.1 их наяд төгрөг буюу таны бууруулж яриад байгаагаас 400 тэрбум төгрөгөөр илүү төвлөрчихсөн байгаа гэдгийг хэлье. Мөн 2020 оны төсөвт АМНАТ-аар 1.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсвийн төсөлд суулгасан байсан. Бас дампуурчихсан гээд байгаа ашигт малтмал боловсруулдаг 100 аж ахуйн нэгжээ нэрлээрэй. Жич, өөрөө УИХ-ын дарга байхдаа дампууруулсан аж ахуйн нэгжүүдээ холихгүй байхыг хүсье” гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж