Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ | News.MN

Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна.

Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг мэргэжлийн хяналтын газраас лацдаж, битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах гэнэ.

Энэ талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Нарангэрэлээс тодруулахад “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд аравдугаар сарын 29-нд хяналт шалгалт хийхэд хугацаа нь дууссан их хэмжээний шоколаданд шошгыг засварлан хадгалж байсан. Одоогоор агуулах байрыг лацдаж, битүүмжилсэн. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах ажлыг хийх болно. Зөрчлийн хэрэг дөнгөж үүсгэн шалгаж байгаа учраас бүрэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-11-02 66.181.176.207

Монгол хүн монголчуудаа хамгаалах байтал, ингэж хордуулж а**х гээд байдаг ухаангүй юмаа. Эх орон , хүн ардаа гэдэг сэтгэл бүрмөсөн арилжээ энэ он жилүүдэд. Хүн бүр улс орныхоо төлөө гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй шүүдээ тэгэж байж сайхан, толгой дээгүүр амьдарна. Тусалж чадахгүй бол хүнд гай тарилгүй яваачээ.

Avatar

shudarga 2019-11-02 64.119.16.11

***h ni baina

Avatar

joviig denjini 2019-11-02 64.119.16.11

ingej boloh guish dee.Hun horduulj ***h ni baish dee

Avatar

Зочин 2019-11-02 66.181.189.94

Munkhnar eejee gej

Avatar

Зочин 2019-11-02 83.23.240.89

Ustgaz bolohgui mald og

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж