Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хугацаа нь дууссан шоколад их хэмжээгээр худалдахыг завджээ

Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна.

Уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг мэргэжлийн хяналтын газраас лацдаж, битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах гэнэ.

Энэ талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Нарангэрэлээс тодруулахад “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд аравдугаар сарын 29-нд хяналт шалгалт хийхэд хугацаа нь дууссан их хэмжээний шоколаданд шошгыг засварлан хадгалж байсан. Одоогоор агуулах байрыг лацдаж, битүүмжилсэн. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах ажлыг хийх болно. Зөрчлийн хэрэг дөнгөж үүсгэн шалгаж байгаа учраас бүрэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж