ӨМӨЗО-той анхны хилийн худалдааны гэрээ байгуулав /1985.11.05/ | News.MN

ӨМӨЗО-той анхны хилийн худалдааны гэрээ байгуулав /1985.11.05/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

ӨМӨЗО-той анхны хилийн худалдааны гэрээ байгуулав /1985.11.05/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-

1915.11.07 Түшмэл Цэдэвсүрэн, лам Чагдавжав нарын тэргүүтэй нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, “Монголын харилцан туслалцах хоршоо” байгуулжээ.

1919.11.10 Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсанд зөвшөөрсөнгүй.

1922.11.05 Москва хотноо нээгдсэн Коминтернийн IV их хуралд МАХН-ын төлөөлөгчид оролцжээ.

1924.11.08 Улсын анхдугаар их хурал хуралдав. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах асуудлыг хэлэлцэж эхлэв.

1925.11.06 БНМАУ-ын II Их хурал хуралдав. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн, баталжээ.

1938.11.04 Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдав.

1942.11.04 Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээв. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн нарын төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэжээ.

1971.11.10 Монголын үйлдвэрчний эвлэлийн 10-р Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

  • БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчлав. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банканд гишүүнээр элсэв.
  • БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.
  • БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ.
  • БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгожээ

1975.11.05 БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгөв.

1985.11.05 ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1985.11.06 БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.

1993.11.05 Улаанбаатар хотын ойролцоо буюу Санзайн аманд Зэвсэгт хүчний ангийн нисдэг тэрэг 2 нисэгчтэй төлөвлөгөөт нислэг хийж яваад осолдов.

2009.11.05 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзав.

2012.11.06 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

2013.11.04 Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээв.

2011.11.07 Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц найм дахь удаагаа Монголд айлчлав. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан, залуучуудад ‘Шинэ мянганы ёс зүй’ сэдэвт лекц уншиж, нийт сүсэгтэн олонд ‘Бодь мөрийн зэргийн тунгаамал алт’, ‘Шүтэн барилдлагын магтаал’, Жанрайсэг бурхны авшиг, Цагаан дарь эхийн насны авшиг айлджээ.

2015.11.09-11 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж