ФОТО: БНХАУ-ын 800 иргэнийг албадан гаргаж байна | News.MN

ФОТО: БНХАУ-ын 800 иргэнийг албадан гаргаж байна

ФОТО: БНХАУ-ын 800 иргэнийг албадан гаргаж байна

ФОТО: БНХАУ-ын 800 иргэнийг албадан гаргаж байна

НЭМЭЛТ: 18.00 ЦАГ

БНХАУ-ЫН 800 ОРЧИМ ИРГЭНИЙГ АЛБАН ГАРГАХ ГАЛТ ТЭРЭГ 20.40 ЦАГТ ЗАМЫН-ҮҮД РҮҮ ХӨДӨЛНӨ

БНХАУ-ын 800 орчим иргэнийг албадан гаргалаа. Энэхүү ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран 800 орчим иргэнийг албадан гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тусгай галт тэрэг 20.40 цагт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд хөдлөх юм.

Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлж буйгаар эдгээр иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байна.

 

 


НЭМЭЛТ: 17.30 ЦАГ

ШАЛГАЛТЫН ЯВЦАД 18 ХЯТАД, ГУРВАН МОНГОЛ ИРГЭНИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

БНХАУ-ын 800 орчим иргэнийг албадан гаргалаа. Энэхүү ажиллагааг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар зэрэг хуулийн хүчний байгууллага хамтран 800 орчим иргэнийг албадан гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Баатархүү “Нэр бүхий зочид буудалд шалгалт хийж, хуяглан төмөр замд хүргэж, холбогдох байгууллага хамтран ажиллаж байна. Тухайн улсын хуулийн байгууллагад  цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн хамгаалалт дор Замын-Үүд боомтоор хүлээлгэн өгнө. Замдаа ямар нэг зогсолт байхгүй, тусгайлан вагон шууд Замын-Үүд боомтоор гаргана” гэсэн тайлбарыг өглөө. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Дээрх иргэд нь 2019 оны наймдугаар сараас эхлэн  Монгол Улсад жуулчны визээр орж ирсэн бөгөөд хууль зөрчиж ажил хөдөлмөр эрхэлсэн, цахим мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй гэж саатуулан, ийнхүү албадан гаргаж байгаа юм. Тэднийг удирдан зохион байгуулсан хэргээр нэг монгол улсын иргэн, дөрвөн БНХАУ-ын иргэнийг саатуулан, шалгаж байгаа юм.  Мөн хэргийн шалгалтын явцад өчигдөр БНХАУ-ын 14 иргэн, Монголын хоёр иргэнийг саатуулсан байна.

Сануулахад, 2019 онд хууль бусаар Монгол улсад амьдарч, ажиллаж байсан 1100 орчим БНХАУ-ын иргэдийг албан гаргасан байна.


НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

800 ОРЧИМ ИРГЭДИЙГ ХУЯГЛАН ХАМГААЛЖ, ГАЛТ ТЭРГЭНД СУУЛГАЖ БАЙНА

БНХАУ-ын иргэдийг албадан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Төмөр замын депо орчимд эхний хүмүүс ирсэн бөгөөд албаныхан бичиг баримтыг нь нагталж, вагонд суулгах ажиллагаа үргэлжилж байна.


БНХАУ-ЫН 800 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 15.00 ЦАГ

Яг одоо БНХАУ-ын 800 гаруй иргэдийг албадан гаргахаар Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион" зэрэг газруудаас цагдаагийн өндөр хамгаалттайгаар Төмөр замд хүргэхээр хуулийн байгууллага ажиллаж байна. Тэднийг албадан гаргахаар Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох хуулийн байгууллага хамтран тусгай автобусаар зөөвөрлөж, вагонд суулган нутаг буцаах юм байна.


БНХАУ-ЫН 800 ИРГЭНИЙГ ӨНӨӨДӨР АЛБАДАН ГАРГАНА

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар хамтран аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Амар, Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион", зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 800 иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас саатуулах ажиллагааг зохион байгуулсан.

Хууль, хяналтын байгууллагынхан энэ хууль бус ажиллагааны талаарх мэдээллийг өнгөрсөн наймдугаар сараас авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 80 хүн орж ирснээс хойш хүний тоо аажмаар өссөөр 800-д хүрсэн талаар олон нийтэд мэдээлсэн.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл мэдээлэл өгөхдөө "Яг одоогийн байдлаар нийтдээ 800 гаруй БНХАУ-ын иргэнийг шалгаж байна.  Тэд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн цөөн тоогоор манай улсад нэвтэрсэн. БНХАУ-ын иргэд Монголд орж ирсний дараа цахим орчинд ямар нөхцөл үүсдэг талаар бид судалгаа хийж, наймдугаар сараас хойш ажигласан. Дараагийн саруудад эхний ээлжинд 80 хүн гэх мэтээр өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь саатуулагдсан, одоо байцаалт өгч байгаа. Эдгээр иргэдийг зохион байгуулж, орон байраар хангах, ажиллах нөхцөлөөр хангаж байсан.

Тэд 1000 гаруй компьютер, 10 мянга орчим гар утасны сим хэрэглэж байсан. Бидний хяналтад байгаа учраас энэнд айж, эмээх зүйл байхгүй. Цахим ертөнцөд аюулгүй байдал үүсгэж болзошгүй учраас Тагнуулын ерөнхий газар ажилласан, ажиллаад явж байна. Өнөөдрийн байдлаар мөнгө угаахтай тэмцэх хэмжээнд хүрсэн. Мөнгө угаах гэдэг нь цахим тоглоом болон өөр олон төрлөөр явагдана. Шалгалт одоо үргэлжилж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. 800 гаруй хүнийг саатуулах боломжгүй учраас өөрсдийнх нь буудаллаж байгаа байранд байлгаж, байцаалт мэдээлэл аваад явж байна. Мөн эдгээр иргэд нь жуулчны визээр орж ирээд ажил хийсэн учраас хууль бус үйлдэл болж байгаа учраас албадан гаргах боломжтой" гэсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Г.БИЛГҮҮН

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-02 103.212.119.78

Хөх хотын консул баатарчулуун гээд нөгөө батзандангын ах шүү дээ тэр нөхөр л асуудалтай байж таараад бндаа

Avatar

Зочин 2019-11-02 202.126.88.203

Enuund 1 l tom No baina!

Avatar

Зочин 2019-11-02 66.181.185.206

Ийм хурдан хөөж гаргаад байх даа яадаг юм. Тагнуул бүгд хятад хэлтэй байгаад байцаалтаа дуусгаад л … Супер юм аа. Тэгсэн мөртлөө 8 сараас өдийг хүртэл хүлээгээд л… Цаг нь болохоор гаргаад л… Ер нь найруулсан жүжиг юм биш үү. 3 сар хүлээгээд, 30 цагийн дотор гаргаад… Нямдорж унах сургаар массын анхаарлыг өөр тийш нь хандуулаад л…

Avatar

Зочин 2019-11-02 66.181.185.206

Хятадууд өөрсдөө хакеруудаа татаад авчихлаа. Эд манайхныг л хакердсан. Яасан юм ойлгодоггүй юм бэ. 800 хүнийг ийм хурдан байцааж чадах уу. Авлигын хэрэг байцаалт, мөрдлөгө гэж хэдэн жил болж, сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууслаа гэдэг билээ. Эсвэл манай тагнуул цагдаа бүгд хятад хэлтэй, супер болчихоо юу. Ямар хурдан асуудлыг шийднэ вэ. Эсвэл ёстой АН нь байгаад МАН тайгаа тохироо юу. Энэ асуудал чинь ард түмэнд үнэн нь хүрэхээс өмнө яаралтай шийдэж байгаа юм ш дээ.

Avatar

Хүннү 2019-11-02 202.179.27.17

Гурван монголыг л сайн шалга яахаараа гадаанын хүмүүсийг орогнуулаад байгааг юм. Цагаа тулхад монгол хүмүүс энэ мэтчлэн эх орон ард түмнээсээ урвана шүү.

Avatar

Зочин 2019-11-02 192.82.78.195

АЖИЛДАА Ч ИРДЭГГҮЙ, х***а НАРААР ДАЙЛУУЛЖ, НАЙМАА Л ЯРЬЖ ЯВДАГ БАЙСАН МӨНХЭРДЭНЭ ХӨӨГДӨЖ ИРЭЭД АРДЫН БААТАР БОЛЧИХ ЮМАА. УГ НЬ ХӨХ ХОТЫН ВИЗ ДЭЭР АВГАЙ НЬ СУУДАГ, ДАНДАА Л ХӨНГӨЛӨЛТТЭЙ ВИЗ ДАРДАГ БСН ДАА.

Avatar

АРАЙ Л ХУРДАН 2019-11-02 64.119.23.35

Монголд байгаа гар хөлүүд нь маш амжилттай, хурдан хугацаанд бүгдийг нь гадагш гаргачихлаа. Ямар ч мөрдөн байцаалт явуулаагүй байхад ЦЕГ-ын дарга нь хүртэл гэмт хэрэг үүсгэх үндэслэлгүй гэдгийг зарлаад зогсч байгааг ТЕГ үргэлжлүүлэн шалгана биз. Юутай ч ТЕГ маш сайн ажилалаа. Ямар ч байсан тагнуултай гэдгээ харууллаа. Харин мөрдөн байцаах ажиллагаа хэр шударга явагдах вэ??????

Avatar

Зочин 2019-11-02 202.126.88.201

Оролцож зохион байгууллсан монголыг сайн шалгаж хатуу шийтгэх хэрэгтэй

Avatar

ТҮВДЭНБАЛЖИР 2019-11-02 202.55.188.39

БИ ХЯТАДЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ОРЧУУЛААД БЭЛЭН БОЛГОЛОО

ЭНЭ ХУУЛИЙНХ НЬ ДАГУУ ХЭРГИЙГ НЬ БҮРДҮҮЛЭЭД х***а НАРЫГ ѲѲРСѲДѲД НЬ ТУШААЯ

ЭНЭ ХУУЛИНД НЬ ХЯТАД УЛСЫН ИРГЭН ХИЛИЙН ЧАНАДАД ЭРҮҮГИЙН ХУУЛИА ЗѲРЧСѲН БОЛ ѲѲРИЙН ХУУЛИАРАА ШИЙТГҮҮЛДЭГ ЮМ БАЙНА.

МОНГОЛД БАЙГАА х***а НАР БҮГД ЭРҮҮГИЙН ХУУЛИА ЗѲРЧДѲГ.

МАНАЙД ТОРГУУЛИАД ѲНГѲРДѲГ ЗѲРЧИЛ НЬ ТЭДНИЙ ХУУЛИАР ЦААЗЫН ЯЛТАЙ ИЙМД ХУУЛИЙНХ НЬ ДАГУУ НОТЛОХ БАРИМТЫГ НЬ ЦУГЛУУЛААД ХЯТАЛЫНХ НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУШААХ АЖЛЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЬЯ

Avatar

Зочин 2019-11-02 99.203.11.128

Поп Батзандан. Увайгүй. Амьтны. Ахын нь хийсэн ажил Тэр бүдүүэг нохойн гөлаг ийм юм хийх гэж Хөх хотын консул болсон .

Avatar

Эх орондоо эзэн нь бай 2019-11-02 176.215.232.63

Ямар олон газраас виз өгдөг юм бэ, ямарч хяналт байхгүй эх оронд минь хүссэн цагтаа дураараа орж ирдэг юм байна. Манай улс гадаадын иргэдийн визээ чанга шаардлагатай байлгамаар юм. Хэн дуртай нь орж ирээд муу муухай юм хийгээд байна ш дээ.

Avatar

jack 2019-11-02 85.58.149.209

Ene h** hot ereend bgaa Vise nii hyanalt, Yamar shaardlaga bdag vee

Avatar

Зочин 2019-11-02 114.129.101.102

Лэлхийд зарлаачээ үхэрүүдээ
Үнэн тэнэг гарууд ямарч хариуцлага байхгүй хэрвээ монгол хүн хятад ингэсэн байвал яах байсан бол

Avatar

kkk 2019-11-02 202.131.225.197

mongold baigaa hyataduudiin hedheen huvi ni garch baina uu?

Avatar

Зочин 2019-11-02 202.21.108.164

Хятадад байгаа консулын газрынхан авилга,хээл хахууль авч хэдэн зуун хужааг Монгол руу шахахаа болимоор юмаа. Монголын элчинд хариуцлага тооцоочээ.Тэр олон хужааг торгох ч үгүй зүгээр л явуулчихаж байгаа юм уу. Толгойг нь илээд л явуулж байгаа юм байна.Манай хууль шүүхийнхэн хятадад гэхээр л хулхи нь буучихдаг бололтой.

Avatar

зочин 2019-11-02 64.119.27.149

маш зөв арга хэмжээ авч хуультай улс гэдгээ харууллаа, манай тусалсан долдогносон ялангуяа сурвалжлага хийсэн сэтгүүлчийн камер түлхэж доромжлоод байсан буудлын эзэн буурал толгойтой новшийг сайн шалгаж баривчлаад хорьж хуулийн дор толгой бөхийлгө, дахин орж ирэхгүй гэсэн 3 жил бага бишүү дор хаяж 5 байх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-02 103.26.194.64

Энэ хотод байгаа монополь захуудаа хотоос гадна барьж байгууаасай энгийн иргэд хямд түрээстэй зах байгуулаасай энгийн иргэд хямд түрээстэй худалдаа наймаа хийх боломжийг хангаасай

Avatar

Зочин 2019-11-02 202.21.107.69

Юун горьдсон юм бичих юм бэ. Өдөр ирэх тутам хотын өртөг төвдөө өндөржинэ. Харин үнэ багатай нь зах руугаа байх биз.

Avatar

Зочин 2019-11-02 103.26.194.64

Нарантуул л гэхэд түрээсийн гэрээ шилжүүлэхэд 35сая дээрээс нэмж сар болгон 240мянга байдаг гэж сонслоо энийг энгийн иргэд яаж төлж дийлэх юм бэ иргэд

Avatar

Өлд 2019-11-02 202.179.31.32

Мөрөн гэж МАНАНгийн дарга болон, Эбэгийн томилсон бүх гаруудын хийж байгаа ажил, Мөрөн дарга болон болон МАНАНгийн том мафи Цагаан ЭБэгийн хүүхэлдэй өолсон, энэ хүнийг ажилийг авах хэрэгтэй, тухайн үед ажиллаж байсан МАНАНГийн бүх өүтэц Гадаадын харяатанын албанд өүх аймаг дүүрэгт хэвээрээ байна

Avatar

Өлд 2019-11-02 202.179.31.32

Мөрөн гэж МАНАНгийн дарга өолон, Эбэгийн томилсон бүх гаруудын хийж байгаа ажил, Мөрөн дарга болон болон МАНАНгийн том мафи Цагаан ЭБэгийн хүүхэлдэй өолсон, энэ хүнийг ажилийг авах хэрэгтэй, тухайн үед ажиллаж байсан МАНАНГийн бүх өүтэц Гадаадын харяатанын албанд өүх аймаг дүүрэгт хэвээрээ байна

Avatar

21 2019-11-02 202.126.88.237

Mongol hun hyatadad hereg hiivel ingej nutag zuvhun butsahgui heregee uurne shdei

Avatar

Зочин 2019-11-02 202.21.108.199

Хятадын засгийн газрын зүгээс нөлөөлсөн учраас л даруйхан суллаж явуулсан бж болзошгүй. Учир нь энэ орж ирэн ажиллагаа явуулсан бүлэг Хятадын засгийн газрынх нь тусгай томилгоотой хакерын бүлэг байсан бж магадгүй. Манай нутгаас аль нэг улсын эсрэг тагнуул, судалгааны ажил явуулсан бж болно. Магадгүй ОХУ ын эрдэм шинжилгээ, батлан хамгаалахтай холбогдсон үйлдвэр, тусгай обьектуудын сүлжээнд холбогдож мэдээлэл цуглуулах зорилготой байсан биз.

Avatar

fff 2019-11-02 103.26.194.29

manaihan uursduuu haraldagguin shg ih gutsahiimaaa uursduuusuuuu icheeechee. gadaadad harlasan buh mongoliiig ingevel taarna. adilhan shdeee. Shudraga l baitsgaayaaa

Avatar

ЧД иргэн 2019-11-02 202.179.27.121

Маш зөв_. Ддураараа дургидаг даварсан гадныханд том сануулга болно. Монгол улс чинь бас төр засагтай гэдгийг харууллаа. Иргэн хүний хувьд 100 дэмжиж байна.

Avatar

Зочин 2019-11-02 64.119.27.165

Батзандан, Цогтбаатарыг дахиж терд сонгож болохгvй монголчуудаа!!! Ирэх 4 жилд Монголыг Хятадаар дvvргэх хvмvvc юм байна! Энэ гарч буй Хятадуудаас буцааж гаргах телберийг гарч буй хvн болгоноос торгуультай цуг авах естой!!!!

Avatar

Зочин 2019-11-02 64.119.27.165

Хууль бус vйл ажиллагаа явуулсан 800 хятадын 680-д нь Хех Хот дахь консул буюу Батзандангийн терсен ах егчээ! Терд ажиллаж vзээгvй тэр хvнийг Цогтбаатар томилж явуулсан гэхээр хамтарч Монголын визийг хууль бусаар зарж хелжигсед юм байна!!!

Avatar

Ard 2019-11-02 67.81.189.74

Tom tsohilt,sain b.a,tolboriig Hyatad toloh ystoi
Amjilt

Avatar

Zochin 2019-11-02 67.81.189.74

Sain ajil bolj,zardliig Hyatadiin talaas nehemjleh heregtei!
Manai ulsiig Hyatag ih basamjlaj b.dag,ene bol Hyatadad tom anhaaruulga!
Ard tumen,tor sonor seremjee bainga ondor bailgaj,eh ornoo hairla gtun!

Avatar

tengis 2019-11-02 202.126.88.218

unendee bairj ilruulj baigaan unheer baharhuushtai tegehdee bidnii medehkui bas her ih gadaad irged yu hiij baigaag medehkui shuu dee bid ch mon adil oor orond ochood ajilaad bugdeerei barigdval 800s hol dawah bailgui dee tor zasagiin hureend herhen shiideh arga zamiig ni olson deer baihaa gadaad irged ajilsan bol mongol ulsiin nutag dewsger deer yamar shiidgel onogduulahiig ni huulichlan zaaj busad ulsad bas medehdeh heregtei neg aldsan bol dahiad aldaad hereggui bailgui de

Avatar

Zardliig China-aas garguul 2019-11-02 66.181.190.103

Zardliig China-giin elchind medegdeed China-aas (ter humuusiin ar gerees ni garguul) garguul. Manai hamaatnii ah Japand haraar ajil deeree homorgolon barigdaad huleelgend hed honood Mongoliin Tokyo-d baidag elchind medegdeed ar gerees ni ongotsniih ni zardliig garguulsan, zardal hezee irne ter hurtel ni huleelgend heden sar jil ch horidog gesen. Humuus yu gej horigdood suugaad baiv gej hurdhan zardlaa gargaad irhee bodno. Mongold hereg hiisen barigdsan gadaaduudiig ter ulsiinh ni zardlaar garga

Avatar

Bold o 2019-11-02 223.62.219.94

1000 hu jaa moriitei toglood barigsan shiigeh huuli bhgui.hiih shoron bhgui buudald horij bgaad vagond suulgaad yavuulchih yum aa .iim ulsiig yamar uls geh ce dee .Hurelsuh gej boon sur danzan hooson reklam

Avatar

zochin 2019-11-02 103.57.93.76

Vizagiin deglemd uurchlult oruulah heregtei Huuchin GHYA ny zuvshuurluur olgodog bsan gesen sergeeh heregtei Oyunhororol metiin gishuun avgai nar vizgui boloh huuli sanaachilsan suragtai tegej tenegtej bolohgui

Avatar

Зочин 2019-11-02 103.10.22.99

ЯЛ ШИЙТГЭЛ НООГДУУЛАХГҮЙ ЗҮГЭЭР ЯВУУЛДАГ НЬ ЯАЖ БАЙГААН. ХЭН ДУРТАЙ НЬ ОРЖ ИРЭЭД ЮУ ХҮССЭНЭЭ ХИЙЖ БОЛДОГ ОРОН ЮМУУ.

Avatar

Хужжаанууд 2019-11-02 88.20.140.164

Шинжаан УЙГУРТ нялх хүүхдүүдийг эхээс нь хүчээр салгаж Хятад хэл заах, эмэгтэйчүүдийг нь оёдлын үйлдвэр нэртэй мөн шоронд боолчлох мөн хүмүүжүүлэх охидуудыг нь хүчээр хятадтай суулгах эрчүүдийг нь шоронд хатаах сахилгын сандал гэгчид суулгаж тамлах,хоёр зовхинд нь модон чигчлүүр тэвкдэж хумсыг нь бахиар сугалж авах гм аймшигтай тамлан байцааж байгаа юм билээ. энэ бол Хятадын засгийн газраас явуулж буй бузар булай. энэ хужжаанууд ч ялгаагүй Хятадын засгийн газраас илгээсэн цэргүүд байхөө

Avatar

zochin 2019-11-02 103.57.93.76

*8 sard 80 0rj irsniig medseer baij 3 saryn hugatsaand 800 bolgoh yamar shaardlaga bsan yum Tagnuulynhan mash muu eh ornyhoo esreg ajillasan haragdaj bna 3 sard mongol ulsyn buh nuuts aldagdlaa uuniig huleegee yu dor hayaj 1000 garui mongol ohid hevliidee hujaa huuhedtei uldej bgaa daa Tagnuul er n yu hiigeed bna daa Hiij chaddag n har tamhi zuuj jinhene diplomatuudyn neriig l huuduj bna shuu dee

Avatar

Зочин 2019-11-02 202.126.89.111

x

Avatar

Зочин 2019-11-02 202.126.88.163

Хятадууд сайхан өнгөлөг байгашт, монголчууд гэж навсайсан хувцас муутай юмнууд байхымдаа

Avatar

Иргэн 2019-11-02 192.82.68.58

Хятадад монголчууд ингэсэн яах байсан болдоо, монголд гадныхан дураараа дургиж2 шийтгэл нь эх оронруугаа буцах, шийтгээд байна уу шагнаад байна уу

Avatar

Нар 2019-11-02 202.179.27.125

Сайн бн

Avatar

Зочин 2019-11-02 202.179.24.63

Like dardag handalt nemdeg humuus gesen. Huuli bus n huuli bus bh. Gehdee tim surtei um bish.

Avatar

Зочин 2019-11-02 202.126.89.139

Авхаалжтай л хүмүүс бна.

Avatar

Зочин 2019-11-02 202.21.108.109

Хятад ялсануу, Монголыг нокаут хийчлээ.

Avatar

zochin 2019-11-02 202.179.25.185

sain schalgaj nygtalsan umuu ????, ard n chen gegch baiv???, Nymdorj chuuteigee sain medej baigaa ed nariig uter turgen schalgaj chariuuchlaga chuuleelge

Avatar

Зочин 2019-11-02 122.201.31.122

Буудчихгүй. Бидний хоолойг багалзуурдах л байсан. Манай тагнуулынхан мундаг ажиллалаа. Оруулсан, зөвшөөрөл олгосон, байр саваар хангасан бүгдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Зохион байгуулсан гэх монголд нь эх орноосоо урвагчийн шийтгэл өгөх ёстой шүү.

Avatar

Зочин 2019-11-02 139.5.216.37

Манай нэг дарга ард нь холбогдсон юм биш байгаа? Ял баагүй яасан хурдан гаргана вэ? Ингээд таг чимээгүй болох болов уу?

Avatar

Зочин 2019-11-02 192.82.72.81

1000 гаруй компьютер байсан гэхээр 1000 орчим хүн ажиллаж байсан гэсэн үг. Үлдсэн 200 гаруй нь хаагуур явж байгаа бол? Хүн бүр л амьдран суугаа газартаа эзэн болж хөрш айлд чинь хэн амьдраад, яваад байгааг мэддэг байх, мэдээлдэг байх хэрэгтэй!

Avatar

Зочин 2019-11-02 108.172.124.216

Монголд орж ирж цахим тоглоомоор мөнгө угаана ч гэх шиг арай унэмшилгүй сонсогдож бна. Гэвч манай , цагдаа ТТГ сайн ажиллаж байгаад баяртай байна. Зохион байгуулалттайгаар ирэкх сонгуульд төрийн эркхийг хятадууддаа өгөх ажилдаа бэлдэж байсан нь илт. 1 х***а 12 гар утасны дугаар хэрэглэж 1000 компьютэрээс ард тумнийг хагалан бутаргах ажиллагаа, тархи угаалт хийж бсан гэж харагдаж бна

Avatar

Зочин 2019-11-02 66.181.161.121

Yas yuman deer naaduul chn hitadiin ashig sonirhold harsh yum hiigeed bsn bolohoor hitadiin tagnuulaas medeelel ogood ternii daguu ajillasan biz. Busdaar bol ardiin namiin tomchuid hitaduudin esreg ajillagaag tiim amar hiilgene gevel yostoi ulger

Avatar

Зочин 2019-11-02 103.10.22.105

гаргах нь зөв, аягүй бол буудлын эздүүд нь хятад байх л даа. бага багаар оруулсаар үндэсний аюулгүй байдалд хүрэх хэмжээнд хүрчихээд байгааг анхаарах л асуудал шүү. хөдөө орон нутагт ч ялгаагүй

Avatar

Зочин 2019-11-02 66.181.183.103

Хөлсний хүмүүс дээр нээх олон юм яриад байх юу байдгийн

Avatar

Зочин 2019-11-02 213.143.46.245

😚👏👏👏👍 нам засаг төрдөө баярлалаа.хархнууудыг аль болох авалж байсан нь өлзийтэй

Avatar

Зочин 2019-11-02 66.181.161.14

Tagnuuliin alba tsagdaa nartaa bayrllaa naad zohion bguulsan humuus bln buudaliin ezedtei hariutslaga tootsoh heregtei eh ornoosoo urvasan uvaigui yumnuud

Avatar

Зочин 2019-11-02 192.82.68.232

Өмхий хужаанууд Монгодоор нэг дүүрлээ яанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж