ОХУ-д хараат бус интернетийн тухай хууль хэрэгжиж эхлэв | News.MN

ОХУ-д хараат бус интернетийн тухай хууль хэрэгжиж эхлэв

ОХУ-д хараат бус интернетийн тухай хууль хэрэгжиж эхлэв

ОХУ-д хараат бус интернетийн тухай хууль хэрэгжиж эхлэв

Маш их эсэргүүцэл дагуулсан хараат бус интернетийн тухай хууль ОХУ-д өчигдрөөс /2019.11.01/ хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хуулийг ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах гэж байна хэмээн тус улсын иргэд маш ихээр эсргүүцэн, эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаж байсан юм. Харин Кремлийн зүгээс уг хуулийн зорилго нь иргэдийн эрх чөлөөг хязгаарлах бус гадаад ертөнцөөс ямар нэгэн кибер халдлага орж ирэхэд түүнээс хамгаалах, өөрсдийн гэсэн сүлжээг бий болгох хэмээн тайлбарласан билээ.

Хүний эрхийн байгууллагууд үүнийг Хятад улс шиг интернетийн хатуу хяналттай болох гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байгаа юм.

Шинэ хуулийн дагуу Оросын бүх интернет үйлчилгээний компаниуд засгийн газраас олгосон тусгай төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах ёстой ба энэ нь ОХУ-ын засгийн газар өөрийн интернэт урсгалыг бүрэн удирдах чадвартай болж байна гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газар тодорхой нэг вэб рүү хандаж байгаа урсгалын эх үүсгүүрийг олж хязгаарлах, шаардлагатай тохиолдолд Оросын дотоод интернэтийг гадаад ертөнцөөс бүрэн салгах, тодорхой нэг улсаас интернэт урсгалаа бүрэн хаах гэх бүрэн боломжтой болж байна.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-02 202.21.108.199

Хятадын халдлага байнга явагдаж байгаа нөхцөлд ингэж л хамгаалахаас өөр аргагүй, АНУ ч удахгүй ямар нэг арга хэмжээ авах биз.

Avatar

Зочин 2019-11-02 202.179.25.72

ЗА БИТГИЙ БҮЛТ БҮЛТ ҮСЭРЦГЭЭ. ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛАА ГЭЭД ХЭДЭН х***а НАРТ МАЛЛУУЛЖ ДУУСЧ БАЙЖ. МОНГОЛ Ч ИЙМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЗАХИАЛГААР БИЧИГЧИД Л БИЧИХ ГАЗАРГҮЙ БОЛНО. ТЭР ХЭРЭЭР ЭЛДЭВ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААЛТ, СҮРЖИГНЭД, НАМЧИРХАЛУУД БАГАСНА.

Avatar

Зочин 2019-11-02 202.21.101.226

Оросууд дуусаа. Жирийн орос иргэн ямар мэдээллийн эх үүсвэр хаанаас яаж авахаа ч мэдэхгүй байхад нь төр засаг нь заагаад өгчихлөө. Үг хэлэх жагсах үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй байтал нэмээд мэдээлэл авах эрх чөлөө нь капут. Чи зөвхөн Путинд таалагдсан мэдээлэлд л хандах эрхтэй гээд тулгаад тавьчлаа. Өөрийн босгосон дэглэмээ оросын ард түмнээсээ хамгаалах хэрэгтэй л дээ яалтачгүй.

Avatar

Zochin 2019-11-02 66.181.161.22

Orosuud ch bur dictaturt orj ulam dordoj duuslaa daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж