Маш их эсэргүүцэл дагуулсан хараат бус интернетийн тухай хууль ОХУ-д өчигдрөөс /2019.11.01/ хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хуулийг ард иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах гэж байна хэмээн тус улсын иргэд маш ихээр эсргүүцэн, эсэргүүцлийн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаж байсан юм. Харин Кремлийн зүгээс уг хуулийн зорилго нь иргэдийн эрх чөлөөг хязгаарлах бус гадаад ертөнцөөс ямар нэгэн кибер халдлага орж ирэхэд түүнээс хамгаалах, өөрсдийн гэсэн сүлжээг бий болгох хэмээн тайлбарласан билээ.
Хүний эрхийн байгууллагууд үүнийг Хятад улс шиг интернетийн хатуу хяналттай болох гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байгаа юм.
Шинэ хуулийн дагуу Оросын бүх интернет үйлчилгээний компаниуд засгийн газраас олгосон тусгай төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах ёстой ба энэ нь ОХУ-ын засгийн газар өөрийн интернэт урсгалыг бүрэн удирдах чадвартай болж байна гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газар тодорхой нэг вэб рүү хандаж байгаа урсгалын эх үүсгүүрийг олж хязгаарлах, шаардлагатай тохиолдолд Оросын дотоод интернэтийг гадаад ертөнцөөс бүрэн салгах, тодорхой нэг улсаас интернэт урсгалаа бүрэн хаах гэх бүрэн боломжтой болж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ