Дорноговь аймгийн тамирчид далбаагаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Дорноговь аймгийн тамирчид далбаагаа гардан авлаа

Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д Дорноговь аймгийн 62 өсвөрийн тамирчин спортын 8 төрөлд оролцохоор эрх аваад байгаа билээ.

Эдгээр тамирчдын хүүхдийн спортын наадамд оролцоход шаардагдах зардал 5 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс “Хүүхдийн спортын 5 дугаар наадам”-д оролцох тамирчдын төлөөлөл болон багш дасгалжуулагч нарыг аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан Дорноговь аймгийн тугийг гардуулж, спортын өндөр амжилт хүслээ.

Эх сурвалж: http://galkhuu2015.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж