Налайхын замын нээлт хойшилж, энэ сарын 4-нд болжээ | News.MN

Налайхын замын нээлт хойшилж, энэ сарын 4-нд болжээ

Налайхын замын нээлт хойшилж, энэ сарын 4-нд болжээ

Налайхын замын нээлт хойшилж, энэ сарын 4-нд болжээ

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 1-ний хооронд нээхээр нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлж байсан. Тэгвэл тус чиглэлийн замыг энэ сарын 4-нд албан ёсоор нээх болсон байна. Одоогоор замын гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байгаа гэнэ.

Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, таван байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас 38 байршилд ус зайлуулах хоолой, гурван байршилд нүхэн гарц хийх ажлууд бүрэн дуусаад байгаа аж.

Өнгөрсөн долоон сарын хугацаанд нийт 85.730 м3 хөрс хуулалтын ажил, 205.800 м3 ухмалын ажил, 568.538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18.4 км хэсэгт суурь асфальто хучилт хийгдэж, 19 км тусгаарлах хашлага суурилуулсан. Үлдсэн 2.5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлуудыг хийсэн талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлжээ.

Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальтон хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгөн хучилтын ажлыг хийх хүртэл түр хийж байгаа гэнэ. Мөн Налайхын чиглэлийн авто замын дагуу Туул гол дээгүүр 282 урт метр, дөрвөн эгнээ зорчих хэсэг, явган зам бүхий Баянзүрхийн шинэ гүүрийн барилгын ажил дуусч, авто замын хамт замын хөдөлгөөнийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Налайхын зам нь хоёр урсгалтай, эвдрэл ихтэй байсан учраас зам тээврийн осол аваар ихээр гардаг байсан. Сүүлийн үеийн тоо мэдээллээс дурдвал, 2018 онд энэ авто зам дээр нийт 198, 2019 он гараад 33 авто осол гарсныг бүртгээд байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Энэ чиглэлийн 20.9 км авто замыг бүрэн шинэчилснээр дөрвөн эгнээ зам болон өргөсөж, зам дагуу гэрэлтүүлэгтэй, тусгаарлах шугам, төмөр бетонон хийцлэлтэй болсноор зам тээврийн осол аваар гарах эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй ажээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-11-02 64.119.16.11

amjih ymuu daa ta nar.Dornod aimagt bas bolj baigaa gesen baih aa

Avatar

Зочин 2019-11-02 202.9.43.43

Амжих юмуу. Их л дутуу харагдаж байна лээ. халтвардаад хаячихвий дээ

Avatar

Yaraad yah ve 2019-11-02 202.126.88.230

Bayar hurgii bayarlalaa zamchiddaa.

Avatar

Зочин 2019-11-02 202.179.27.232

БАЯРЛАХ БОЛООГҮЙ ЭЭ. ӨНГӨ ХУЧИЛТ НЬ ДУТУУ БАЙГАА. ХУЧИЛТЫН ЗАЛГАА УУЛЗСЭН ХЭСГҮҮДЭЭРЭЭ ХОТГОР ГҮДГЭРТЭЙ ТЭР ХЭСГҮҮД ДЭЭР МУУХАН МАШИН ШИДҮҮЛЖ Ч МАГАДГҮЙ БОЛГООМЖТОЙ ЯВАХАД ИЛҮҮДЭХГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж