Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг албаныхан тогтмол өгч байгаа билээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна гэдгийг мэдээлсэн.
Өчигдөр арваннэгдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 настай залуу гэртээ угаартаж нас барсан байдалтай олджээ. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр 25 настай залуу гэртээ нэг эмэгтэйн хамт байсан бөгөөд гал түлчихээд, зуухны яндангаа авсны улмаас угаартаж нас барсан нь эхний дүгнэлтээр тогтоогджээ. Тиймээс энэ хэргийг гадны нөлөөтэй, хүн амины хэрэг байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн байна.
Өөрөөр, урд шөнө угаарын хордлогод өртсөн байж болзошгүй дуудлага ирээгүй байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ