Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр нээжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр нээжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг түр нээжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зам, барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээж байгааг албаныхан мэдээлжээ. Тодруулбал, тус чиглэлийн түр замаар өвлийн улиралд автотээврийн хэрэгсэл зорчих боломжгүй тул энэ сарын 1-ний өдрөөс 2020 оны зам барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээхээр болсныг мэдэгдсэн байна.

Энэ чиглэлийн авто замын 2019 оны засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусаагүй бөгөөд одоогоор даваануудыг ухаж намсгасан, далангийн өргөсөлт, өндөрлөгөө, суурь, хучилт, гүүр хоолойн ажлууд хэсэгчлэн хийгээд байгаа аж. Уг авто зам нь шинэ хатуу хучилтаар бэхжүүлсэн суурь, суурийн доод үе, далангийн үе болон хуучин хатуу хучилттай замын хэсгүүдээс бүрдэж байна.

Мөн энэ үеэр Дархан-Улаанбаатар чиглэлийн замд эхний хагас жилийн байдлаар гаргасан хохирлын судалгаагаар 300 гаруй хүний амь эрсдэж, 200 гаруй гэмт хэрэг, авто осол бүртгэгдсэн гэв. Мөн нийт 100 гаруй хүн авто ослоос болж, гэмтэл бэртэл авч, 57 эрүүгийн хэрэг үүсээд байгааг яриандаа дурдаж байв.

Иймд авто зам хэрэглэгч, жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  1. Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, хурдаа тохируулан, замын тэмдгийн заалтыг мөрдөж, хөдөлгөөнд оролцох, /Нийт замын уртад анхааруулах, хориглох, заах тэмдгүүдийг байрлуулсан бөгөөд шулуун хэсэгт 50 км/ц хурдны дээд хязгаар, өндөр даваа, эгц уруу хэсэгт 30 км/ц хурдны дээд хязгаар, гүйцэж түрүүлэх хориотой, чулуу үсэрнэ, халтиргаатай зам зэрэг тэмдгүүдийг нэмэлтээр суурилуулсан болно/
  2. Шороогоор зорчиж буй хэсэгт тоос босох, үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэхгүй байх,
  3. Тус авто зам нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай болсон, мөн өндөр даваанууд дээр асфальтбетон хучилтгүй байгаа тул цас орж халтиргаа үүссэн үед хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох,
  4. Хуучин хучилттай авто замуудад шинээр баригдсан зарим хоолойн түвшин өндөр байгаа тул хуучин асфальтбетон замаар зорчихдоо хурдаа тохируулна уу.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж