Ерөнхий сайд асан С.Баяр “7 сарын 1” номоо бичиж дуусгасан талаараа өөрийн цахим хуудсандаа бичжээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ үдэш би "7 сарын 1" гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ. Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 хувь "нууц", "маш нууц", "маш нууц – онц чухал" тамгатай баримт ашигласан аж. Уг нь нууцлаад байх сүртэй юм алга.Твиттер хэллэгээр бол "түй май" л юм даа… Түйтэр надад туслах уу”хэмээн жиргэжээ.
Ерөнхий сайд асан С.Баяр “Жар хоног, жарны бутархай” номоо хэвлүүлэн гаргасан. Энэхүү номонд тэрбээр 461-р хорих ангид хоригдож байсан үеийн өдрийн тэмдэглэл болон өөрийн дуртгалаа дуссан бол "7 сарын 1"-н номдоо 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явцал, нөхцөл байдлын талаар тодорхой дүрслэн бичсэн байна.
2018 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын түүхэнд хараар тэмдэглэгдсэн, таван хүний эрдэнэт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн эсэргүүцэл, эцэстээ үймээн болж, хүний амь эрсдэхэд хүрсэн билээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ